Өвөр Монголын хоёр хошуу “Хятадын эрүүл мэндийн хошуу шянь” цолыг хүртэв
2017-07-24 11:10
Сүүлийн өдрүүдэд Хятадын Эрүүл мэндийн газраас “2014-2016 оны Хятадын эрүүл мэндийн хошуу шяньд цол олгох шийдвэр”-ийг нийтэлсэн байна.
Үүнд, Өмөр Монголын Түмэдийн баруун хошуу болон Дархан Муумянган Холбоот хошуу уг төсөлд хамрагдсан байна.

Уг хоёр хошуу 2014 оноос эхлэн эрүүл мэндийн хошууг бүтээн байгуулах төслийн ажлаа эхлүүлсэн аж. Хятадын эрүүл мэндийн хошуу шяний холбогдох стандартаар ажлаа явуулж, ерөнхий үйлчилгээний цар хир түвшнээ дээшлүүлэн, хот суурингийн менежментийн талаар боловсронгуй болгон, үзэсгэлэнт байгаль орчин, соёлч ухаалаг хот сууринг бүтээн байгуулах талуудаар хичээн ажилласаар ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар Өвөр Монголын Гү Ян шянь болон Баян-Овоо уурхайн бүс эрүүл мэндийн хот суурингийн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа юм.
Зохиогч: ЖЯ ХҮЙЖЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
