solongonews
Өвөр Монголоор 15 сая жуулчин аялав
2019-10-10 09:52
Өвөр Монголоор 15 сая жуулчин аялав.

Өвөр Монголын Соёл аялал жуулчлалын танхим "Үндэсний баяр"-ийн долоо хоногийн амралтын хугацааны аялал жуулчлалын тоо бүртгэлийг 08-нд нийтэллээ. 10-р сарын 01-ээс 07-нд Өвөр Монгол давхардсан тоогоор 14 сая 988 мянга 500 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 24.75 хувиар нэмэгдэж, жуулчлалын орлого 11 тэрбум 779 сая юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 19.9 хувиар нэмэгджээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Үндэсний баярын үеэр Өвөр Монголын олон нутаг өвөрмөц онцлог, орон нутгийн зан заншил, түүх соёл, хувьсгалын сэдэвт жуулчлалын маршрутын дагуу баялаг агуулгатай арга хэмжээ зохион байгуулсан юм. Хөх хот, Бугат, Ордос, Улаанцав зэрэг жуулчлалын гол хотууд намрын ургац авах, гэрэл зураг, дуу хөгжмийн наадам зэрэг соёл аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулж, олон жуулчдын сонирхлыг татсан төдийгүй Өвөр Монголын үндэстний өвөрмөц соёл, зан заншлыг жуулчдад танилцуулсан байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл