solongonews
Өвөр Монголын төлөөлөгчдийн баг гадаад хөрөнгө оруулалтын хуулийг хянан зөвлөжээ
2019-03-12 16:56
Өвөр Монголын төлөөлөгчдийн баг гадаад хөрөнгө оруулалтын хуулийг хянан зөвлөжээ.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчийн баг 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, гадаад хөрөнгө оруулалтын хуулийг хянан зөвлөжээ. Төлөөлөгчдийн багийн дарга Ли Жихэн, орлогч дарга Бү Шяолинь, Ли Шиүлин нар хуралд оролцож үг хэлсэн байна.
Ли Жихэн хэлсэн үгэндээ: - Гадаад хөрөнгө оруулалтын хуулийг тогтоосон нь Намын төв хорооны хамт хожиж, хамтдаа ялалт байгуулах гадаад бодлого, гадаадад нээлттэй байх улс төрийн үзэл болон түүхийн үүрэг хариуцлагыг илэрхийлж байгаа юм. Өвөр Монгол нь умардад нээлттэй байх чухал цонх болсны хувьд энэхүү төрийн бодлогын алтан боломжоор гадаад нээлтийн бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж, гадаад хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, гадаад хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл