solongonews
Үндэсний онцлогийг харуулсан сургуулийн хүрээний наадам
2018-05-28 16:51
Үндэсний онцлогийг харуулсан сургуулийн хүрээний наадам боллоо.

Тунляо хотын Зарууд хошууны Үндэсний туршилтын бага сургууль нь Өөрчлөлт нээлт хийсний 40 жилийн ойн баяр болон “06-р сарын 01”-ний Эх үрсийн баярт зориулан, монгол үндэсний онцлогтой наадам зохион байгуулжээ. Тус сургуулийн багш сурагчид үндэсний хувцсаараа гоён, нүүдэл соёл, хатгамал, овоо тахилга зэрэг 48 төрлийн арга хэмжээ зохион байгуулсан байна.
Наадам сур харвах, бөх барилдах, монгол шатар зэрэг уралдаанаар хоёр өдөр үргэлжилсэн байна.

Тус сургууль үндэсний соёлын онцлогтой сургалтыг хөгжүүлж, морин хуур, Хорчин ардын дуу, бар зураг, монгол шатар, бүжиг, бөх, монгол хэлний хөтлөгчийн анги зэрэг 9 ангийг байгуулсан байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл