solongonews
Бортохойн наранцэцгийн аялал жуулчлалын наадмаар 1.5 тэрбум юанийн гэрээ байгуулав
2018-08-17 20:10
Бортохойн наранцэцгийн аялал жуулчлалын наадмаар 1.5 тэрбум юанийн гэрээ байгуулав.

Дэлхийн наранцэцгийн аж үйлдвэрийн хөгжлийн форум, Наранцэцгийн аялал жуулчлалын наадмын хугацаанд Ү Юуань шянь 11 хамтын ажиллагааны төсөлд 1.5 гаруй тэрбум юанийн өртөг бүхий гэрээ байгуулжээ. 
Тодруулбал, хужиртай газрыг шинжлэх ухаанчаар засан сайжруулах, самрын зах зээл, тэжээн үржүүлэх бааз, “Интернет 020 тариалан, Интернет 020 онцгой гаралт”-ын худалдаа байгуулах зэрэг нийт 11 төсөлд гэрээ байгуулсан байна.

Ингэснээр органик бүтээгдэхүүний гаралтыг нэмэгдүүлэх, уг шяний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг улс даяар болон дэлхийн зах зээлд борлуулах гарцыг бүрдүүлэв. 
Бортохойн тал дахь уг шянь нь Бортохойн наранцэцэг, амтат гуа, хүнсний ногоо ба улаан лоолийн өлгий хэмээн алдаршсан, 58 мянган га хүлэмжийн талбайтай ба наранцэцэг тариалах талбай 66.6 га талбайг давсан аж. 

 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл