Энэ жилийн 1-5 дугаар сард Өвөр Монголын импорт экспортын ерөнхий өртөг 41.49 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 46.8 хувиар өссөн байна. Үүнд, экспорт 14.69 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 46.1 хувиар нэмэгдсэн бол импортын өртөг 26.8 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 47.2 хувиар өссөн байна.
1-5 дугаар сард машины цахилгааны бүтээгдэхүүн, тариалангийн бүтээгдэхүүн болон уламжлалт хөдөлмөр төвлөрсөн бүтээгдэхүүнийг гол төлөв экспортолжээ. Энэхүү гурван төрлийн экспортын бүтээгдэхүүн нь нийт экспортолсон бүтээгдэхүүний өртгийн 48.8 хувийг эзэлж байгаа аж. Импортын хувьд гол төлөв нөөцийн чанартай таваар юм байна. Үүнд: Нүүрс, хөрөөдсөн мод, зэсийн уурхайн гаралт байсан нь нийт импортын бүтээгдэхүүний ерөнхий өртгийн 50.4 хувийг эзэлж байгаа аж.
Хятад улсын дотоодын нүүрс болон төмрийн үнэ өссөнөөс энэ жил Өвөр Монголд нүүрс зэрэг барааг импортлох хэмжээ нэмэгдэж үнэ нь өссөн байна. Ингээд Өвөр Монголд гадаадын барааг импортолж экспортлох ажлыг дэмжжээ.
1-5 дугаар сард хувийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 31.52 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 52.2 хувиар өссөнөөр импорт экспортын гол хүч болжээ. Хятад улсын аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 6.86 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 57.7 хувиар өссөн байна.
Мөн Монгол Улс болон ОХУ нь хамгийн том арилжааны хамтрагч болжээ. Монгол Улстай хамтарсан арилжааны импорт экспортын хэмжээ 11.09 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 57.2 хувиар өссөн бол ОХУ-тай хамтарсан арилжааны импорт экспортын хэмжээ 1.9 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 22.1 хувиар өссөн байна.
