
Энэ хугацаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн зөвлөх Л.Самдандорж, Улаанцав хотын Намын нарийн бичгийн дарга Шюэ Жюнь, хотын дэд дарга Вань Шиньюй, Юй Хайюй нар хамт ажиллаж форумд оролцсон байна.
Форумын үеэр уг багийн гишүүдээс Улаанцав хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал ба байр, аж үйлдвэрийн хөгжилтэй танилцаж, Улаанцав хотод өндөр үнэлэлт өгсөн ба Улаанцав хотын удирдлага нартай хоёр талын хамтын ажиллагааны талаар ярьж, урт хугацаагаар хамтран ажиллаж, нөхөрсөг хотын харилцааг байгуулах тал дээр улам сайн хамтран ажиллах болно гэсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан илэрхийлэхдээ:
- Улаанцав хотоос тус удаагийн хамтын ажиллагааны ажлыг чухалд үзсэнд талархал илэрхийлж байна. Улаанцав хот ба Монгол Улс цаашид харилцаа холбоогоо бэхжүүлнэ гэдэгт найдаж байна. Улаанцав хот ба Улаанбаатар хотын найрсаг харилцааг ахиулж, Засгийн газраар дамжин худалдаа, логистик, том дата, спорт, боловсрол зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно. Тэрээр хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлэн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, өөр өөрийн давуу талыг бүрэн бадруулан хоёр талын эдийн засгийн хөгжил, соёлын хөгжил дэвшил, нийгмийн хөгжил дэвшлийг хамтдаа дэмжинэ гэсэн байна.
Айлчлалын хугацаанд Б.Энх-Амгалан нар Лү Ган логистикийн парк, Чи Сүмү Хятадын Европын галт тэрэгний төв логистикийн парк, Жи Нинь олон улсын арсны хоттой танилцсан байна.

