Өвөр Монголын сүлжээний утга урлагчдын нийгэмлэгийн анхдугаар удаагийн гишүүдийн төлөөлөгчдийн их хурал 12-р сарын 10-ны өдөр Хөххотод боллоо. ӨМӨЗО-ны Намын хорооны ухуулах газар, ӨМӨЗО-ны Утга урлагийн холбоо зэрэг албан байгууллагын холбогдох дарга удирдлагууд болон утга урлагийн ажилтнуудын төлөөлөгчид нийт 120 гаруй хүмүүс хуралд оролцсон байна.
Хурлаар “Өвөр Монголын сүлжээний утга урлагчдын нийгэмлэгийн бэлтгэл ажлын тайлан”-г сонсож, “Өвөр Монголын сүлжээний утга урлагчдын нийгэмлэгийн дүрэм”, “Өвөр Монголын сүлжээний утга урлагчдын нийгэмлэгийн анхдугаар удаагийн гишүүдийн төлөөлөгчдийн их хурлын хэрэг мэдэгчийн сонгуулийн дүрэм” зэргийг хянан баталж, Өвөр Монголын сүлжээний утга урлагчдын нийгэмлэгийн анхдугаар ээлжийн хэрэг мэдэгчдийн зөвлөлийн хэрэг мэдэгчдийг сонгон тогтоосон байна.
Уг хурлаар бас “Өвөр Монголын сүлжээний утга урлагчдын нийгэмлэгийг байгуулах захиргааны зөвшөөрлийн бичиг”-ийг нийтэлж, Өвөр Монголын сүлжээний утга урлагчдын нийгэмлэгийн албан ёсны нээлтийн ёслолыг зохион байгуулсан байна.
Мөн өдрийн үдээс хойш Өвөр Монголын сүлжээний утга урлагчдын нийгэмлэгийн хоёрдугаар удаагийн хэрэг мэдэгчдийн зөвлөлийн хурал болон сүлжээний утга урлагийн хөгжлийн тухай хурал хуралдуулж, хуралд оролцогчид ӨМӨЗО-ны сүлжээний утга урлагийн бүтээн байгуулалт болон хөгжлийн тухай санал бодлоо солилцсон байна.
