Дөрөө шүргэм халиурсан өвстэй, дөрвөн улирлаар бэлчээр солин нүүдэллэж, хүн ард нь эх байгальтайгаа эвтэй зохицон оршсон тийм нэг сайхан нутагт, гол горхинд нь загас жараахай сүлжилдэн, нуур бүрдэд галуу шувуу ганганалдаж, цэлмэг тэнгэрт уран шувууд жиргэн, цэцэгт талаар нь таван хошуу мал бэлчиж, монгол гэрийн тооноор аргалын цэнхэр утаа суунаглаж байдаг нь монгол амьдралын бахархал болой.

Хүүхэд багачууд нь гадуур дотуур гүйлдэн, ахас захас нь гэрийн хоймор ор түшин ханхайн сууж, тамхи богшуулна. Ийнхүү сууж байтал туурга шуусан монгол гэрийн хаяагаар зуны хонгор салхи үе үе сэвэлзэх нь юутай таатай билээ.
Монголчуудын оршин амьдрах газар нутаг хуурай чанартай уур амьсгалд харьяалагдаж, өвөлдөө - 40 хэм боловч эсгий гэрийн туурга бүрээсээр биеэ бүлээсгэж, өвөлжөөгөө дулаан тавтай өнгөрүүлдэг юм. Нам засгаас өөртөө засах оронд хүртээж байгаа хайр халамжийг монгол гэрийн туургаар илэрхийлэн тоочиж болох юм.
Хятад улс байгуулагдсаны дараа нам засгаас Өвөр Монголын бодит байдалтай уялдуулан, үндэстний орны өөртөө засах улс төр аж ахуйн байгууламжийг хэрэгжүүлэх үндсэн загварыг тогтоожээ. 1984 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хятадын 6 дахь удаагийн АТИХ-ын 2 дахь удаагийн хурлаас “БНХАУ үндэстний орны өөртөө засах хууль”-ийг баталснаас Өвөр Монголын хууль тогтоох ахиц нэг алхам хурдассан байна.
70 жилийн турш нам засгаас 565 хувь орон нутгийн чанартай хууль тогтоолыг зөвшөөрч, тусгай дүрэм болон гурван үндэстний цөөнхийн өөртөө засах хошууны өөртөө засах дүрмийг багтаасан хуулийн системийг бүрдүүлж, үндэстний сурган хүмүүжил, үг хэл үсэг бичиг, орчин ахуйн хамгаалалт зэрэг талаар тусгай дүрэм ба хууль тогтоолыг тогтоож, өөртөө засах орны ашиг тусыг баталж, газар орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хүчтэй ахиулсан юм.

1947 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Мао Зэдүн тэргүүлэгч, Зү Дэ ерөнхий командлагч нар баярын мэдээ ирүүлж: “Хүнд хүчрийг амссан Өвөр Монголын ах дүү нар эрх чөлөөтэй гэгээн саруул шинэ түүхийг бүтээж байна.
Бугатын болд төмрийн компани нь Өвөр Монголын аж үйлдвэрийн бэлэг тэмдэг мөн. 1959 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бугатын болд төмрийн компанийн 1 дүгээр зуух ашиглалтад ороход ерөнхий сайд асан Жөү Энлай хүрэлцэн ирж тууз хайчилсан байна. Хятад улсын “Нэгдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөнд болд төмөр зэрэг гол төрөл зүйлийг дагаад, “хуурай замын гарам” хэмээгдэж байсан Бугат “Тал нутгийн болд хот” гэх шинэ нэртэй болжээ.
1987 онд Дэн Шяопин: “Өвөр Монголын нутаг уудам, хүн цөөн. Хожимдоо хөгжвөл түрүү эгнээнд явж мэднэ” гэж үнэлсэн юм. Ийнхүү Өвөр Монгол Хятад улсын өөрчлөлт нээлтийн алхааг дагаж бадрал хөгжилд шинэ цаг үеэ угтан авлаа.
1999 онд Жян Зөмин дарга Өвөр Монголд ажиллахдаа: “Нөөц баялгийн давуу талаа харуулж, нөөц баялгийг нээж хөгжүүлэх түвшнийг дээшлүүлэн, нөөц баялгийн давуу талаа аж ахуйн давуу тал болгон өөрчлөх талыг хурдасгаж, Өвөр Монголыг Хятад улсын дараагийн зууны аж ахуйн нэмэгдлийн чухал тулах цэг болгохоор чармайх хэрэгтэй” гэж ярьсан билээ.
2003 онд Хү Жинтао Өвөр Монголд ажиллахдаа: “Өвөр Монгол бүх төрлийн ажлыг сайн хийх нь Өвөр Монголын 23 сая ард түмний жаргалтай холбогдохоор барахгүй, Нам болон улсын ажлын бүх талд чухал ач холбогдолтой” гэж зааж гаргасан.
2014 онд Ши Жинпин дарга Өвөр Монголд ажиллахдаа: - Бүх тал хийгээд стратегийн бодлогын үүднээс Өвөр Монголын өөрчлөлт хөгжил тогтуун холбогдсон чухал их онол ба үйлдлийн асуудлыг гүнзгий өгүүлж, “сахин бараалж, харилцан туслалцаж”, “Хятад улсын умардын үзэсгэлэнт орноо илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулах хэрэгтэй” гэсэн шаардлага дурдсан юм.
Ши Жинпин даргаар цөм болгосон Намын төв хорооны хайр халамж дор ӨЗО-ны Намын хороо, Засгийн газар хөгжлийн бодит байдалд нийцсэн стратегийн бодлогыг тогтоож, Өвөр Монголын хөгжлийг бүх талаар хэлбэрээ өөрчлөн зэрэг дэвшүүлэх шинэ цаг үед орууллаа.
Нам төрийн удирдагчдын хайр халамж нь Өвөр Монголын өрнүүн хөгжилд хүч нэмж, нээлттэй, багтаамжтай, итгэлтэй, амьдралын хүчтэй Өвөр Монгол даяар анхааралд буусан байна.
