solongonews
Хөххотын метроны 2-р зам амжилттай нэвтэрлээ
2019-04-01 18:12
Хөххотын метроны 2-р замын Үли-Ин баруун өртөөнөөс Уст паркийн өртөөний зүүн зам амжилттай нэвтэрлээ.

Хөххотын метроны 2-р шугамын барилгын ажлаас 3-р сарын 28-нд дахин сайн мэдээ дуулгалаа. Механикийн чимээтэй зэрэгцэн ухагч бамбай машин газрыг нэвтлэн, Үли-Ин баруун өртөөнөөс Усны паркийн өртөө хүрэх зүүн шугам амжилттай нэвтрэв. Одоогийн байдлаар 04 тендерийн төслийн гүйцэтгэгчийн хоёр өртөө, хоёр хэсгийн гол барилгын ажил бүгд дуусаад байна.

Мөн хэсэг нь Үли-Ин өртөөнөөс эхэлж, Шилийнгол өмнө замын дагуу байрладаг бөгөөд төгсгөл нь Усан паркийн өртөө юм. Нийт урт нь 848.717м бөгөөд ухагч бамбай явдаг. Төслийн менежер Дин Юйлүнгийн танилцуулснаар, тус хонгилын ажлыг маш хүйтэн цаг агаарт гүйцэтгэсэн ба барилгын хэсгийнхэн ухагч бамбайг ажиллуулахаас өмнө мэргэжилтэн урьж эрсдэлийн үнэлгээ хийлгэж, олон удаагийн хурал зохион байгуулсан гэлээ.

Ажиллаж эхэлсний дараа өдөрт 24 цагийн турш хяналт шалгалт явуулж, тоо баримтыг нарийн шинжлээд, барилгын ажлын төлөвлөгөөг тасралтгүй хийж, Өмнөд хоёрдугаар тойргийн зөрлөг замын гүүрний суурь баганын доогуур амжилттай нэвтлэн гарч, геологи, газар зүйн хүндрэлүүдийг даван гарч, ямар нэг эрсдэл гаргалгүйгээр ажлаа дуусгажээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл