
Манжуур боомт
Манжуур боомт нь Хятад улсын хамгийн том эх газрын боомт болно. Хилийн хот Манжуур нь Хятад, Монгол, Орос гурван улсын соёл иргэншил болон Европын соёл иргэншлийн нэгдсэн хот юм. Энд сүр жавхаатай улсын үүд болон балар эртний соёлын дурсгалт үлдэгдэл Залайнуурын соёл бий.

Эрээн боомт
Эрээн боомт нь Хятад улсын Монгол Улсад чиглүүлсэн хамгийн том төмөр замын боомт юм. Эрээн хотын үлэг гүрвэлийн парк нь ӨМӨЗО-ны дэлхийн эртний биологийн түүхэн дэвтэрт хамгийн эрт тэмдэглэгдсэн үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдлийг илрүүлсэн нутаг болно. Энэ газарт тал нутгийн чулуун ой зэрэг аялал жуулчлалын газар бий.

Зүүн Хатавч боомт
Уг боомт нь Хятад, Монголын 1046 дугаарт хилийн хөшөө, Зүүн Хатавч боомтод байрладаг. 2008 онд энэхүү боомтыг олон улсын байнгын нээлттэй боомтоор тогтоожээ. Эргэн тойронд нь Үзэмчиний тал нутаг, Нарийнгол, улсын үүд болон Улиастай уулын аялал жуулчлалын газар зэрэг бий.

Рашаан боомт
Рашаан боомт нь Хятад улсын хоёрдугаар төрлийн боомт болно. Рашаанаас Монгол Улсын Цойбалсан хүрэх төмөр замыг тавихад хүрвэл Солонгос, Япон улстай холбогдон, Монгол Улс, ОХУ-аар дамжин Европ хүрэх боломжтой болох юм. Энд Хятад, Монголын хилийн Халх гол болон Гурвалжин уул, Рашааны ойн парк зэрэг үзэсгэлэнт газрууд бий.
