solongonews
Хятадын аялал жуулчлалын өдөрлөг эхэллээ
2017-05-22 22:50
Өвөр Монголын Өөртөө Засах орны Аялал жуулчлалын газар болон Баяннуур хотын захиргаа хамтран 5-р сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Аялал жуулчал амьдралыг улам зол жаргалтай болгоно” нэртэй 2017 оны Хятадын аялал жуулчлалын өдөрлөгийн Өвөр Монгол дахь салбар аижллагаа нь Баяннуур хотын Хатан голын Хэтао соёлын аялал жуулчлалын паркад нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхлүүлсэн байна.

      Өвөр Монголын Өөртөө Засах орны намын хорооны байнгын гишүүн,  Өвөр Монголын Өөртөө Засах орны байнгын орлогч тэргүүлэгч Жан Жяньминь нээлтийн ёслолд оролцсон юм. Энэхүү үйл ажиллагаа нь улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх “Гурван алхам”-ын стратеги бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монголын Өөртөө Засах орны санаачилсан “Бүс нутгийн аялал жуулчлал, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодын нэрт аялал жуулчалын нутаг болгон бүтээн байгуулах” зорилготой аж. Нээлтийн үеэр Өвөр Монолын олон аймаг, хотын аялал жуулчлалын газраас сурталчилгааны материал, гэрэл зургийн видео зэрэг хэлбэрээр “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол”-ын үзэмжийг хурсан бүхэнд дэлгэн үзүүлсэн байна. Түүнчлэн монгол үндэстний хувцас загварын тоглолт, Урадын дуу бүжгийн концерт зэрэг соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл