Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Жирийнгол сум сүүлийн өдрүүдэд өөрийн харьяан дахь 17 баг бүрээс тус тус 5 гал сөнөөгч болон байгаль орчныг хамгаалах багийг сонгон “Галын аюулаас сэргийлэх морьт анги” байгуулсан байна.
Энэхүү морьт ангиуд тусгай баримт тэмдэгтэй бөгөөд сумын бүхий л бүс нутгийн хэмжээн дэх зам шугам, үйлдвэр уурхай, машин унаа, явуулын хүн, түр оршин суугчид зэргийг хянан шалгах ажлыг хариуцаж, галын аюулаас чанга сэргийлэх үүргийг гүйцэтгэдэг байна. Жирийнгол сум мөн хошууны Гал сөнөөгч цэргийн албанаас мэргэжилтэн урьж, галын аюулаас сэргийлэх морьт ангийнханд мэргэжлийн сургалт явуулсан байна.
Галын аюулаас сэргийлэх морьт ангийнхан хөдөө орон нутгаар эргүүл хийж яваа нь
