Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр буюу 7 дугаар сарын 24-ний өдөр Солонго мэдээллийн төвд айлчилж, мэдээллийн төвийн ажил байдалтай танилцлаа.
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ
Солонго мэдээллийн төвийн эрхлэгч Л.Наранхүү
Ерөнхий Консул айлчлалын үеэр Солонго мэдээллийн төвийн сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага зохион байгуулан, хоёр орны нөхөрсөг харилцааны талаар санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.
Мөн үеэр Солонго мэдээллийн төвийн сурвалжилгын цуврал арга хэмжээ болох “Танил дотно Өвөр Монгол” нэвтрүүлэгт уригдан оролцож, Хятад, Монгол хоёр улсын хоорондын нөхөрсөг харилцаа, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаан дахь хөгжил өөрчлөлт болон Хөххотноо суугаа Ерөнхий Консулын газраас Өвөр Монгол, Монгол Улсын хоорондох нөхөрсөг харилцаанд гүйцэтгэсэн үүрэг, гаргасан амжилт зэрэг олон сэдвээр ярилцах юм.
