“Боомт нэрэмжит” галт тэрэг аяллаа эхлүүлэх гэж байна
2017-04-10 22:36
Хөххотоос Эрээн чиглэлийн “Боомт нэрэмжит” жуулчны галт тэрэг 4-р сарын 20, 23-наас туршилтаа эхлүүлэх ба 5-р сарын 1-нээс албан ёсоор аялалаа эхлүүлнэ.
Тус галт тэрэг хоёр зам шугамын дагуу аялдаг. Нэг нь Хөххот- Жинин- Баянцагаан- Сайхантал- Эрээн хот- Хөххот чиглэлээр аялдаг бол нөгөө чиглэл нь Эрээн хотоос тус замаараа буцан ирдэг байна. Нөгөө нь Хөххот- Жинин- Эрээн хот- Сайхантал- Баянцагаан- Жинин- Хөххот чиглэлээр аялдаг.
Аялал эхэлсний дараа долоо хоног бүрийн пүрэв, ням гаргауудад зорчих болно. Тус галт тэрэг нэг аяллаар гурав хоног аялах бөгөөд ирж очих замын урт нь 982 км-д хүрсэн байна.
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх
