Хятад улс • Уданталын батцагааны IV удаагийн наадам ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Уданталын батцагааны ойн цэцэрлэгт 10-р сарын 11-ний өдөр эхэлсэн байна. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэгдлэж, Уданталын батцагааны наадмыг таниулах, жилийн дөрвөн улирлын байгаль орчин соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглүүлэн Хорчин зүүн гаран хойд хошууны Ардын засгийн газраас энэхүү наадмыг зохион байгуулж байгаа юм.
Наадмын нээлтийн арга хэмжээний үеэр Хорчин зүүн гаран хойд хошууны дарга Хэ Жывей: - Сүүлийн жилүүдэд Хорчин зүүн гаран хойд хошууны Намын хороо, Засгийн газар “Аялал жуулчлал +” хөгжлийн стратегийн бодлогыг гүнзгий хэрэгжүүлж, соёл байгаль орчин аялал жуулчлалыг гол аж үйлс болгон, давуу талаа харуулан “Нэг шугам нэг зам дөрвөн чиг”-ийн гол үзмэрийн бүсийн бүтээн байгуулалтыг ахиулж, өрлөг баатрын мориндоо мордсон газар хэмээх брэндээр орон нутагт алдартай дөрвөн улирлын байгаль орчин соёл, аялал жуулчлалын газар болгохоор хичээн ажиллаж байна.
Уданталын батцагааны цэцэрлэг нь Өвөр Монголын Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны дунд бүсээр байрладаг. Цэцэрлэгийн ерөнхий талбай нь 350 мянган мү (1га=15 мү), 150 мянган суурь батцагаан ургаж байгаа бөгөөд 50-600 жилийн түүхтэй болжээ.





