Дөчийн давааг саяхан л давж байгаа малчин Шулуун гэртээ ам бүл тавуул, хоёр хүүхдийнх нь том нь цэцэрлэгт, бага нь гурван ойтой болж байгаа аж. Энэ жил 68 настай ээж нь хөл нурууны өвчнөөр хүний гарт орж 16 жилийн нүүрийг үзжээ. Ингээд ам бүл олонтой, хөдөлмөр хүч дутмаг дээрээ өвчин эмгэгт олон жил ороогдоод байгаа эднийхийг хошуунаас нь ядуу өрхөөр дансалж, 72 цахар үүлдрийн зусаг хонь үнэ төлбөр үгүй өгсөн байна. Мөн хошуун төвд байрлах орон сууцнаас хувааж өгсөн байна. Энэ орон сууц нь жилдээ 5040 юанийн төлбөр төлөхөд болдог гэнэ. Гэргий Цэцэнгэрэл нь хоёр хүүхдээ харж, хадам ээжээ харах хүнд үүргийг дааж, нөхөр нь нутаг сахиж, малаа маллахын зэрэгцээ зав л гарвал ойр тойрноосоо ажил олж хийгээд орлогоо нэмэгдүүлдэг.
Саяхан нөхөр нь хэдэн айлын хонины хөрзөн гаргах ажлыг аваад ёстой унасан малгай авах завгүй ажиллаж байлаа. Хавар ирж тэнгэр дулаарахаар малчдад өвлийн хашаа хорооныхоо хөрзөн гаргах гэдэг хатуу ажил байдаг тул энэ хэдхэн өдөрт амжуулж хэдэн айлын хөрзөнг гаргаж, хороог нь цэвэрлэхийн төлөө зүтгэж байгаа нь энэ байжээ.
Гаргасан энэ их хөрзөнгөө яаж шийддэг юм бол? гэж асуухад тэрээр: - Хэбэй мужид ачиж аваачаад худалддаг. Ойр хавьдаа худалдахыг бодвол илүү 50 юанийн олзтой. Сүүлийн нэг долоо хоногт хөрзөн гаргаж худалдаад бараг 2000 гаруй юань оллоо. Хөрзөн гэдэг чинь тэр чигээрээ органик бордоо гэсэн үг дээ гэх Шулууны ярианаас түүний хөдөлмөр ажилд их дуртай нь харагдана.
“Хонь 150 гаруй байна. Үүнээс 70 гаруй нь багийн хамтын мал юм. Энэ жил нийт 120 гаруй төл тоссон, үхэр 20 гаруй байна хэмээн ярьж байлаа.
Сайхан амьдрахад самбаа чухал
2018-07-04 22:18
Сайхан амьдрахад самбаа чухал
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
