solongonews
Өвөр Монголын анхны амны хөндийн анагаах ухааны академичийн ажиллах өртөө байгуулагдлаа
2017-06-21 16:51
Өвөр Монголын анхны амны хөндийн анагаах ухааны академичийн ажиллах өртөө байгуулагдлаа.

Хятадын төслийн хүрээлэнгийн академич, Шанхайн Зам Харилцааны Их Сургуулийн Амны хөндийн анагаах ухааны дээд сургуулийн захирал Жан Жыюаний удирдсан Өвөр Монголын эрүү, нүүр, толгой, хүзүүний  академичийн ажиллах өртөө 6 дугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа эмнэлгийн хороонд байгуулагдлаа.

Энэхүү ажиллах өртөө нь Өвөр Монголын Амны хөндийн анагаах ухааны хүрээнд байгуулагдсан анхны академичийн ажиллах өртөө болоно. Жан Жыюань бол Хятадын Амны хөндийн анагаах ухааны хоёрхон академичийн нэг юм. Тэрээр олон жил хүний амны хөндий, эрүү, нүүний хүрээнд судалгаа хийжээ. Энэхүү ажиллах өртөө байгуулагдсаны дараа академичийн баг тогтсон хугцаатайгаар Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьяат эмнэлгийн хорооны амны хөндийн салбарт хүрч өвчтэн үзэх, хагалгаа хийх, эрдэм шинжилгээний тайлбар хийх зэрэг ажил хийнэ.

Энэхүү ажиллах өртөө байгуулагдсан нь Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн харьят эмнэлгийн хорооны шинжилгээ, оношлогоо, эмчилгээ болон судалгааны түвшинг улам дээшлүүлэх болно. Мөн Өвөр Монголын амны хөндийн эмчилгээний мэргэжлийг дэлгэрүүлэн хөгжүүлэхийг дайчилна хэмээн тус эмнэлгийн ажилтан ярилаа.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл