solongonews
Удантал Олон улсын Батцагааны наадам эхэллээ
2017-10-15 22:18
Тунляо-Удантал Олон улсын Батцагааны хоёр дахь удаагийн наадам 10 дугаар сарын 15-ны өдөр Тунляо хотын Хорчин Зүүн Гаран Хойд хошууны Удантал Батцааны ойн паркад нээлтээ хийжээ.

Нээлтийн үеэр МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, ОХУ-ны Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү, Тунляо нутагтай залуу дуучин С.Уянга, Бао Тяньбао нар ая дуугаа өргөн барьжээ.

“Хорчин Зүүн Гаран Хойд хошууны Батцагааны үзэсгэлэнт газрыг дэлхийд таниулах” уриан дор болсон тус наадам энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол бөхийн барилдаан, унадаг дугуй уралдаан, овооны тахилга, үзүүлбэр тоглолтууд зохион байгуулагдах аж.

Удантал ойн парк нь 7000 га талбайг хамрах ба гол ургамлын төрөл нь батцагаан мод бол Тунляо хотын 500 километрийн аялал жуулчлалын бүсэд багтдаг аж. 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл