solongonews
“Өвөр Монголын соёлын өдрүүд” Фижи улсад болж байна
2018-09-27 21:11
“Өвөр Монголын соёлын өдрүүд” Фижи улсад болж байна.

“Өвөр Монголын соёлын өдрүүд” өчигдөр Фижи улс дахь Хятадын соёлын төвд нээлтээ хийв.

ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Ү Интуань энэ үеэр хэлэхдээ: - ӨМӨЗО энэ жил тус улсад “Үзэсгэлэнт сайхан миний нутаг-Фижи•Хятадын Өвөр Монголын соёлын он” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, уран сайхны тоглолт, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн, үндэсний онцлог бүхий гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг цуврал ажиллагааг зохион байгуулсан. Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд Хятадын соёл болон тал нутгийн соёлыг Фижи улсын ард иргэдэд таниулж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээх нь дамжиггүй гэлээ.

Хятадаас Фижи улсад суугаа Элчин сайд Чянь Бүөсэнь: - Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж байгаа бөгөөд ялангуяа соёлын солилцооны тал дээр чухал алхмуудыг хийж байна. Ингэснээр соёлын салбарт хоёр орон мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Энэхүү соёлын өдрүүдийн үйл ажиллагаа нь тав хоног үргэлжлэх юм байна. 

Синьхуа агентлагийн Сувгийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ

\Сурвалжлагч Жан Юүншин\

Найруулагч: Saraa
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл