Монгол морь нүүдэлчин монголчуудын үйлдвэрлэл амьдралд чухал нөлөөгөө үзүүлж, гавьяа зүтгэл үзүүлсний дээр нутагтаа ээнэгшиж, сүрэгтээ ижилсэж, эзэндээ ээлтэй монгол морины эр зоригийг бүрдүүлсэн юм. Монгол морины энэхүү зориг нь үндэстэнд адил бусаар үнэлэгдэн магтагдаж, дэлхийн сонорт хүрсэн нь адуун соёлын хөгжил цэцэглэлд түлхэц болсноор барахгүй, тал нутгийн соёлд ч идэвхтэй нөлөө үзүүлсэн юм.
Монгол морины зориг: Тал нутгийн соёлын агуулгыг баялаг болгов
Тал нутгийн соёл нь нүүдлийн мал аж ахуйн соёлд суурилан хөгжиж, “Байгалиа дээдлэх, нээлтийг эрхэмлэх, итгэл журмыг баримтлах”-аар гол агуулга болгосон бөгөөд монгол үндэстний эрс хатан, баатарлаг зориг, уудам багтаамжтай нээлттэй зориг уусан шингэсэн байдаг. Монгол үндэстний зориг болон монгол соёлын онцлогийн тухай эрдэмтэд адилгүй талаас адил бусаар хураангуйлан дүгнэснээс жишээлэхэд, “Тэсвэр хатуужилтай даамгай чанар, амь насыг халамжлах чанар, уудам багтаамжтай нээлттэй чанар, бүтээлч чанар”, “эрэлхэг баатарлаг зориг, эрх чөлөөт зориг, бодит байдлыг баримтлах зориг, шинийг санаачлах санаа”, “Байгалийг дээдлэх, эрх чөлөөг дээдлэх, эрэлхэг баатрыг дээдлэх” гэх мэтээр тодорхойлон өгүүлсэн байна.
Монгол үндэстний эдгээр зориг болон онцлог нь түүхэн хөгжлийн явцдаа монгол морины зан араншин, зоригтой уусан шингэж, бодит тусгалаа олсон нь монгол морины эрэлхэг зориг, шантаршгүй эрс хатан зориг, ижилсэн ханилах эв найрамдалт зориг, элэг дулаан эх нутагч зоригийг илэрхийлж байдаг юм. Иймээс монгол морины төрх байдлын зураглал, хурдан гүйдэл, чадлын уянгалал, хувилгаан хүч чадлын шинжийн дүрслэл, хэрэгцээ, гавьяа зүтгэлийн магтаал, зан араншин зоригийн үнэлэмж зэрэг нь нэгэн систем болж бүрэлдээд, тал нутгийн соёлын агуулгыг баяжуулсан байдаг.
Монгол морины зориг: Тал нутгийн соёлын итгэлийг нэмэгдүүлэв
Соёл гэдэг нэг үндэстний оршин тогтнох үндэс суурь нь төдийгүй соёлын итгэл нь нэг үндэстний хөгжлийг хөдөлгөгч хүч нь юм. Аливаа үндэстэн өөрийн соёлоороо ялгарч, соёлын итгэлээрээ дамжин соёлын ухамсраа дээшлүүлэн, хурц ширүүн өрсөлдөөний дунд ул суурьтайгаар хөгждөг жамтай.
Нүүдлийн мал аж ахуйтай монголчууд урт удаан түүхэн явцад агт мориор хөлөг болгож, аз жаргалтай амьдралаа цогцлохдоо ач тусыг нь хүртэж, алдар гавьяаг нь магтаж, амь насны барилдлагатайгаар амьдралын аянаа туулахдаа агт хөлөг морьдоо “морь молор эрдэнэ” гэж үнэлэн магтсаар иржээ.
2014 оны эхээр дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д айлчлах үедээ: “Морин жилийн цагаан сар ирэх гэж байна. Монгол морь санаанд минь орлоо. Монгол морь хэдийгээр гадаадын морь шиг өндөр том биетэй биш боловч тэсвэр даацтай, бие бялдар нь хүчтэй байдаг. Монгол морь шиг хүнд бэрхийн өмнө тэсвэртэй, цуцалтгүй урагшлах зоригтой байхыг хүсэж байна” гэжээ. Энэ нь монгол морины тэсвэр даацтай чанар, хүнд бэрхшээлийг тэсвэрлэж, цуцалтгүй урагшлах хатан зоригийн гол цөмийг онож хэлсэн үг юм. Энэхүү өгүүлэмж нь монгол морины зоригийн дээд хэмжээний хураангуйлал болохын дээр үндэстний соёлын итгэлийг бататгаж , соёлын ухамсрыг нэмэгдүүлэхд хүчтэй үнэлгээ болсон байна.
Монгол үндэстэн морьтойгоо ханилж, мориороо бахархаж, мориороо омогшиж ирсэн бөгөөд монгол морины зоригийг үнэлэн магтаж, уламжлан дэлгэрүүлж мохошгүй урагшлах зоригоор ажил үйлсээ босгох нь тал нутгийн соёлын итгэлийг нэмэгдүүлэхэд үзүүлсэн хувь нэмэр болно.
Монгол морины зориг: Тал нутгийн соёлын харилцааг нягтруулав
Соёл нь нэг үндэстний бэлгэ тэмдэг юм. Үндэстнүүд соёлоороо танигддаг. Соёлоороо ойлголцож, соёлын харилцааны явцад харилцаа холбоогоо байгуулж, бататган хөгжүүлдэг.
Монголчуудын нийгмийн харилцааны явцад монгол морины соёлын нөлөөг үзүүлж, сэтгэлийн холбоосыг нягтруулах, нөхөрсөг харьцааг бэхжүүлэхэд чухал элементийн хувиар идэвхтэй нөлөө үзүүлсээр ирсэн юм.
Монголчуудын уламжлалт зан үйлд морийг эрхэмлэн дээдэлж, “Халуун хошуут мал”, “Морь молор эрдэнэ” хэмээн нэрлэж, эрхэм үнэт нэгэн болгосон байдаг. Ураг хуримын баярт шинэ айл болсон хүүдээ эмээлтэй морь бэлэглэх, ойн баярт ахмад настандаа агт морь бэлэглэх, баяр наадмын уралдаанд тэргүүлсэн бөхөө хүлэг мориор шагнах зэрэг нь монголчуудын өдөр тутмын үйлдвэрлэл ажиллагааны дунд үргэлжийн чанартай явагддаг зан үйл бөгөөд мориор балаг хүргэх нь өнө эртний уламжлалтай юм.
Монгол үндэстний бэлгийн ёс заншилд “Ашдын гурав”, “Есөн цагааны бэлэг”, “Ес ес наян нэгийн бэлэг” гэх мэт нарийн ялгамжтай бэлгийн ёс үүсэн бүрэлдэж уламжлагдсаар иржээ. Эдгээр бэлгийн дотор мөнгөн чимэглэлтэй эмээлтэй морь, мөнгөн буйлтай атан тэмээ нь бэлгийн тэргүүнд тооцогдож ирсэн уламжлалтай. Ийм бэлэг хүргэх ёс нь хүмүүсийн хоорондох сэтгэлийн илэрхийллийн хувиар үүсэн бүрдэж уламжлагдахдаа айл гэр, овог аймаг, угсаа үндэстэн, улс гүрний өргөн хэмжээнд дэлгэрч, ариун сэтгэлийн холбоосыг илэрхийлж, анд нөхөрлөлийн харьцааг бататгах, эв нэгдлийн харилцааг нягтруулахад алтан гүүрийн нөлөө үзүүлсэн байдаг. Монгол үндэстний энэхүү бэлэг хүргэх уламжлалт соёл түүхэн хөгжлийн явцдаа уламжлагдан дэлгэрч байгааг сүүлийн жилүүд олон улсын харилцааны ёсон дахь бодит байдал тод харуулж байна. 2016 онд дарга Ши Жиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин даргад буган цоохор зүсмийн ижил морь бэлгэлсэн ба 2018 онд дарга Ши Жиньпин Арабын холбоот улсад айлчлахад язгуур удмын агт бэлэглэсэн зэрэг нь агт морь бэлэглэх ёс заншил үндэстний давж, улсын хилийг халиад, дэлхийн хэмжээнд хүрч, төрийн түвшинд явах болсон нь хүлэг морь “Молор эрдэнэ”-ээр үнэлэгдэн, морины сүр жавхаа, зориг дэлхийн мэдрэмжид хүрснийг харуулж байна. Эндээс үзвэл монгол морины зориг нь монгол уламжлалт соёлд суурилсан тал нутгийн соёлын харилцааг нягтруулсан төдийгүй дэлхийн үндэстэн угсаатан, улс гүрний хоорондох соёлын солилцоог ахиулах, улс төрийн нөхөрсөг харилцааг бататгах, эв нэгдэлтэй улс гүрнийг бүтээн байгуулах, энх тайван, эрх тэгш олон улсын харьцааг цогцлоход ч гүн гүнзгий соёлын идэвхтэй нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.
Ерөнхийд нь хэлбэл монгол морины ямар ч аюул түгшүүрээс айж сүрдэшгүй эрэлхэг зориг, аливаа хүнд бэрхшээлийн өмнө цуцалтгүй урагшлах шантаршгүй хатан зориг, удам угсаа унасан эзэнтэйгээ ижилсэн ханилах эв найрсаг зориг, төрсөн нутаг уул усандаа элэг дулаан эх нутагч зориг нь өгөөмөр баян өв соёлын үнэт хөрөнгийн хувиар үе дамжин уламжлагдаж, орчин өнгөрөх он жилийг туулаад, одоо цагт эрч хүчнээ бадруулан байгаа нь бахдууштай юм.
Монгол морины хүч хэмжээлшгүй ихийн адил
Монгол морины зориг хязгаарлашгүй их байдаг.
Монгол морины тэсвэрт чанар хэмжээлшгүй ихийн адил
Мохошгүй урагшлах зориг хязгаарлашгүй их байдаг.
