Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын эрүүл мэндийн зөвлөлөөс “Монгол, хятад эмнэлэг, монгол эм, хятад эм найруулж үйлдвэрлэх ажлын төсөл-2017”-г нийтэлжээ. Төсөлд жил тутам 5 сая юанийн хөрөнгө оруулан монгол, хятад эмнэлэг байгуулах, монгол, хятад эм найруулж үйлдвэрлэх ажлыг хэрэгжүүлнэ. Энэхүү ажлаар монгол, хятад эм эмнэлгийн онцлог, давуу талыг харуулан Өвөр Монголын монгол, хятад эм эмнэлгийн салбарыг бүх талаар хөгжүүлнэ гэжээ.
Энэхүү төсөлд Хөххотын Хорингэр шяний Монгол-Хятад эрүүл мэндийн газар, Хөлөнбуйрын Жалан айл хотын Монгол-Хятад эрүүл мэндийн газар, Хиянган аймгийн Жалайд хошууны Монгол эрүүл мэндийн газар, Тунляо хотын Хуулингол Монгол-Хятад эрүүл мэндийн газар, Улаанхадын Баарин баруун хошууны Монгол эрүүл мэндийн газар, Улаанхадын Архорчин хошууны Монгол эрүүл мэндийн газар, Шилийнгол аймгийн Шулуунхөх хошууны Монгол эрүүл мэндийн газар , Улаанцавын Фөн Жэнь хотын Монгол-Хятад эрүүл мэндийн газар, Ордос хотын Эзэнхороо хошууны Монгол эрүүл мэндийн газар, Баяннуур хотын Урадын өмнөд хошууны Монгол-Хятад эрүүл мэндийн газар зэрэг багтана.
Мөн төсөлд хамрагдаж буй байгууллага нэгжүүд “Эм эмнэлгийн байгууллагын дүрэм”-ийн дагуу монгол, хятад эм найруулж үйлдвэрлэх чадвараа дээшлүүлж, хөдөө орон нутаг болон бүс нутгийн эм найруулдаг хүмүүст мэргэжлийн зааварчилгаа өгөх үүрэгтэй юм байна.
