
Өвөр Монголын Хорингэр шинэ дүүргийн Microsoft том дата болон зохиомол оюун ухааны хэрэглээг судлах суурин нь Өвөр Монголын Хорингэр шинэ дүүргийн удирдлагын хороо болон Microsoft Хятад дахь ХК хамтран 2017 оны 08-р сараас эхлэн байгуулсан суурин бөгөөд Microsoft Хятадын баруун хойд бүс нутагт байгуулсан анхны “Үүлэн тооцоолуур болон мобил мэргэжлийг судлан байгуулах төлөвлөгөө” болно. Тус суурин нь Microsoft + Засгийн газрын хамтын зөвшөөрлөөр гурав дахь этгээдэд даалган үйл ажиллагаа явуулдаг арга хэлбэрийг хэрэгжүүлж, гурван жилийн хугацаанд 65 сая юанийн хөрөнгө оруулж, Microsoft-ийн том дата болон зохиомол оюун ухааны салбар дахь бүх дэлхийн нөөц баялаг болон үр бүтээлийг ашиглаж, том дата болон зохиомол оюун ухааныг бүтээн байгуулах чиглэлээр судалгаа хийх орон зайг хангах болно.
Тус суурингийн нийт талбай нь 3500 кв.м-тай, үүнд судлан бүтээх төвийн талбай нь 2500 кв.м, мэргэжлийн туршилтын төвийн талбай нь 1000 кв.м, нийт 23 оффис болон 89 нээлттэй заал, хүлээн авах өрөө, хурлын заал, үзэсгэлэнгийн коридор, чөлөөт амралтын газар зэргээс бүрдсэн байдаг. Компанийн оффис болон Microsoft-ийн үүлэн мэргэжлийг судлан бүтээх платформ нь нэг дор байх бөгөөд 30 гаруй аж ахуйн нэгжийг зэрэг хүлээн авах чадавхтай байдаг. Мэргэжлийн зохицуулалтын талаар Microsoft-ийн нөөц баялгийг үнэгүй хангаж, ажлын оффис, ажилчны тээврийн автобус, хонох сууц, улсын бүртгэлийн ажил зэрэг үйлчилгээг үнэгүй хангаж, аж ахуйн нэгжийг хөрөнгөгүйгээр аж ахуй эрхлэхийг дэмжинэ.

Тус суурин нь 2018 оны 01-р сарын 19-ний өдрөөс албан ёсоор ажлаа эхлүүлж, өнөөг хүртэл 20 гаруй аж ахуйн нэгж тус сууринд бүртгэгдэж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үйл ажиллагааны салбарт том дата, зохиомол оюун ухаан, ухаалаг үйлдвэрлэл, Internet of Things, мобил интернэт, мэдээлэл үйлчилгээ зэрэг салбарыг хамруулсан бөгөөд ӨМӨЗО болон Хөххотын том дата болон зохиомол оюун ухааны хөгжилд үлгэр жишээ нөлөө үзүүлэх болно.
