Могойноос айж гэрээ эвдэх шахсан нь
2017-05-23 10:10
Могойноос айж гэрээ эвдэх шахсан нь

Шилийн гол аймгийн Авга нутгийн Агваансайжав алдартай бөх ч могойноос их айдаг хүн байжээ. Нэг удаа Агваансайжав гэртээ ганцаараа сууж байгаад гэнэт айж цочин хашхирч гарсанд айлын хүмүүс нь гүйж хүрэхэд Агваансайжавын монгол гэр нь хойшоо гуйвалзан шилжиж байх юм гэнэ. Хүмүүс очоод үзэхэд Агваансайжав хойноо завилсан хэвээрээ хойш өндөгнөн ухрахаар нь гэр нь ч шажигнан хойшилж байсан бөгөөд Агваансайжав хойш ухрахын зэрэгт “Тэр, тэр” гэж өмнөхөө зааж гэнэ. Хүмүүс заасан зүгт нь харвал нэг могой явж байсан аж. Агваансайжав могойноос айхдаа муу гэрээ эвдэх шахсан нь энэ аж.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
