Өвөр Монголын Улаанхад хот чанар сайтай хөгжлийн замаар урагшлахдаа “Хүн байгаль эе зохицонгуй хамтдаа орших”, “Хөхөмдөг ногоон уул ус бол даруй алт мөнгөн уул” гэдэг ойлголтыг хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшуулан, шилдэг экологийн орчин бий болгохоор хичээн ажиллаж байна.
Эх орны умард хязгаар орон, нийслэл Бээжингийн ар цэцэрлэг хэмээгдсэн Улаанхад хот экологийн цэвэр хөгжлийг хатуу баримтлан, экологийн бүтээн байгуулалтын эрчмээ чангатгаж, экологийг эхлээд анхаарсан бохирдолгүй хөгжлийн сайхан хуудсыг бичиглэнэ. 2018 онд Улаанхад хот нийт 1.226 тэрбум юаний хөрөнгө мөнгийг ой шугуйн бүтээн байгуулалт, хамгаалалтад зарцуулав. Өндөр үр ашиг аж ахуйн ой, хайлаар нарсны халхавч ой, хээрийн туулайн бөөр, хатууцагаан зэрэг модлог ургамлын ой, хээрийн гүйлс, чацаргана зэрэг доор гаралтат ойг засан өөрчлөх, цөлжсөн газрыг ерөнхийлөн засах зэрэг “таван суурин" байгуулав. Ой шугуй, тал нутаг, элс манхан, экологийн аялал жуулчлалын үйлсийн жилд хүлээн авсан жуулчлагчдын тоо давхардсан тоогоор 2.75 саяд хүрсэн байна.
Энэхүү “үр ашгийн хуудас” бол Улаанхад хотын үзэсгэлэнт сайхан Улаанхадыг бүтээн байгуулах, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Ляонянгийн экологийн аюулгүй байдлын халхавчыг бэхжүүлэх урам зориг, эрч хүчээ дайчлан чармайсны үр дүн, мөн нийт Улаанхад хотын хэмжээнд экологийн байгаль орчныг хамгаалахад санал нэгдсэний илрэл юм.
Өнгөрсөн нэг жилд Улаанхад хот агаар мандал, ус, газар шороо, экологи гэсэн дөрвөн талын 12 зүйлийн тусгай төсөл хэрэгжүүлэн, экологийн байгаль орчныг алгуур аажмаар сэргээн сайжирахыг дэмжив. Мөн 4 жилийн хүчин чармайлтаар дамжин төв, хот дүүргийн уур амьсгалын чанар чансааг сайжруулж, одоогийн байдлаар шилдэг сайн уур амьсгалтай өдрийн тоо бүтэн жилийн 90.7 хувийг эзэлж буй. Ундны усны эх сурвалж 100 хувиар стандартад нийцэж, ариутгагч бодис химийн бордооны хэрэглэлтийн хэмжээг багасгав.
