2016 оны сүүлээр Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг суурингийн малчин Норжмаа бүсэлхийнээс доош мэдээгүй болсноор аймгийн Монгол эмнэлэгт шинжилгээ өгснөөр сээрний нугас дарагдаж хагалгаа хийлгэх шаардлагатай болов. Ингээд Норжмаа 2 зүйлд эргэлзээтэй болжээ. Хагалганд орох зардлын мөнгө, Өнгөрсөн жил Мандахбулагийн нутагт түүхэнд ховорхон тохиох ган болсон төдийгүй цас зуд болж, малын үнэ маш их буусан явдал байлаа.
Энэ үеэр ийм их зардал гаргана гэдэг нь үнэхээр гай дээр гамшиг нэмсэн явдал болжээ. Норжмаатай хамт эмнэлэгт нэг өрөөнд байсан өвчтөн түүнд 2015 онд шилбэ нь бэртээд Бээжингийн нэгэн ясны эмнэлэгт хагалгаа хийлгээд 200 мянган юань зарцуулсан. Таны хагалгааны мөнгө 300 мянган юаниас багагүй гарна гэжээ. Сээрний мэдрэлийн хагалгаа нь нарийн төвөгтэй мэс засал болохоор Хөххот, Бээжин орж хийлгэх хэрэгтэй. Иймээс Норжмаад тулгарсан бас нэгэн төвөгтэй асуудал бол хагалгааг аль эмнэлэгт хийлгэнэ гэдэг асуудал байв. Үнэндээ аймгийн эмнэлэг ийм том хагалгаа хийх мэргэжлийн чадваргүй юм. Ийм хоёр асуудал Норжмааг гашилгаж байлаа. Ямар ч байсан хагалгаа хийх хэрэгтэй хэмээн дөрөв таван зуун хонийг 100 мянга гаруй юаниар зарж, сарын дараа аймгийн Монгол эмнэлэгт очсон байна. Аймгийн Монгол эмнэлгийн газар энэ удаа Бээжингийн нэгэн эмнэлэгтэй хамтран ажиллах болж, тусгай мэргэжилтэн урьж Норжмаад хагалгаа хийхээр болов. Ийнхүү Норжмаа тус эмнэлэгт хийлгэхээр шийдсэн боловч зардал мөнгө их болохоор санаа зовж байв. Өвчтөний сэтгэл санааг тайвшруулах нь хагалгаа хийхээс өмнөх чухал ажил болохоор эмнэлгийн талаас Норжмаагийн энэ байдлыг мэдэж аймгийн хамтарсан эмнэлгийн төрийн бодлогын тухай нарийн тайлбарлан ярьж өгснөөр Норжмаа энэхүү хагалгаагаа сэтгэл тайван хийлгэсэн байна. Энэ удаагийн хагалгааны зардал нь 100 мянган юань зарцуулсан ч 80 хувийг нь хамтарсан эмнэлгээс өгснөөр өөрөө гаргасан нь 20 мянган юань л байв.
Эгэл жирийн нэгэн малчинд тохиосон энэхүү үйл явдал нь сүүлийн жилд аймгийн эм эмнэлгийн өөрчлөлтийн авч ирсэн том өөрчлөлт ардын амьдралд хүрч байгааг харуулсан байна. Түүнчлэн эмчилгээний төрийн бодлогыг төгөлдөржүүлж, шинжилгээ үйлчилгээний өөрчлөлт гүнзгийрч үр дүнтэй болох ёстой. 2016 оноос эмнэлэгт шилжих баримтыг хянан зөвшөөрөх дүрмийг хүчингүй болгон, нийгмийн даатгалаар дамжин данс цайруулах болгосноор малчин Норжмаа ч энэхүү үр ашгийг хүртсэн байна. Сүүлийн жилд гадагш гарч эмчлүүлэх хүн олон болсон бөгөөд олон түмний шаардлагад зохицуулан мөн аймаг нь Бээжин хотод тухай ажлын хамтын ажиллагааны тогтсон эмнэлгийн цэг 46 болжээ. Норжмааг эмчилсэн эмч энэ замаар ирсэн Бээжингийн мэргэжилтэн болно. Эмнэлэгт эмчлүүлэх зардлын данс цайруулах харьцааг дээшлүүлэн, нэг хүний жилийн данс цайруулах дээд талын хэмжээг 160 мянган юаниар тогтоосон нь Норжмаагийн асуудлыг хөнгөлөн байна. Үнэхээр гай ирэхэд аз ч тохионо гэдэг амьд жишээ болжээ.
