Дархан Муумянган Холбоот хошууны олон нийтийн соёлын үйлчилгээний төв тун удахгүй ашиглалтад орно
2017-07-05 10:43
2014 онд олон нийтийн соёлын үйлчилгээний дэд бүтцийн барилгын ажлыг сайжруулахын тулд Өвөр Монголын Дархан Муумянган Холбоот хошуу нь музей, дурсгалын ордон, хэвлэл мэдээллийн төв болон урлагийн төв зэрэг 4 байгууллага нэгжийн барилгын ажлыг эхлүүлсэн юм.

300 сая юанийн хөрөнгө оруулж байгуулсан тус барилга нь 4300 хавтгай дөрвөлжин метр талбайтай юм. Уг төсөл нь цаашид хотын орон зайн бүтээн байрлуулалтыг сайжруулан, хот суурингийн нэгдсэн олон нийтийн үйлчилгээг биелүүлжээ. Одоогийн байдлаар барилгын ажил эцсийн шатандаа орж энэ жилийн 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Өвөр Монгол Сонин мэдээ сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх
