solongonews
70 жилийн ойн баярын наадмын талбай бэлэн боллоо
2017-04-10 21:43
ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярыг тэмдэглэх наадмын талбай буюу Өвөр Монголын Цөөн тоот үндэстний иргэдийн соёл, спортын төв тун удахгүй ашиглалтад орно.

   Өвөр Монголын Цөөн тоот үндэстний иргэдийн соёл, спортын төвийг байгуулахад 730 сая юаний хөрөнгө оруулаад байна гэж холбогдох албанаас 4 дүгээр сарын 9-ний өдөр мэдээлсэн байна. Одоогийн байдлаар төсөлд хамрагдсан бүх цогцолборуудыг барьж дуусгасан бөгөөд олон чадавх бүхий төв барилгын 75 хувийг байгуулж дууссан байгаа юм.

Өвөр Монголын Цөөн тоот үндэстний иргэдийн соёл, спортын төв Хөххотын Шинэ хот дүүргийн Бао Хэ Шао тосгонд байрладаг. 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр анх байгуулж эхэлсэн энэхүү спортын төвийн барилга цогцолборын эзлэх ерөнхий талбай нь 81869.9 метр квадрат байдаг бол хурдан морины уралдааны гүйлтийн талбай нь 44 га газар, машины зогсоол нь 22 орчим га газрыг эзэлдэг ба бүх нийт 839 сая юаний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : hhhtscf.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл