Өвөр Монголын үндэсний орон нутгийн бүтээгдэхүүний холбоо, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн аж үйлдвэрлэлийн томоохон аж ахуйн нэгжүүдийн холбооноос санаачлан Өмөр Монголын Да Мү Чан компаниас хамтран зохион байгуулсан 2017 оны “Өвөр Монголын үндэсний орон нутгийн бүтээгдэхүүний анхны наадам”-ын дээд хэмжээний уулзалт 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөххотод болсон байна.

Өвөр Монголын 120 гаруй үндэстний орон нутгийн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжүүд, 500 гаруй Да Мү Чан компанийн сүлжээ дэлгүүрийн захирал уг уулзалтад оролцсон байна. Уулзалт нь Өвөр Монголын орон нутгийн бүтээгдэхүүний зах зээлийн эрсдэлийг хэрхэн тэсвэрлэх тухай болон хамтын хөгжлийг бэхжүүлэх агуулгын дор зохион байгуулжээ.
Үйлдвэрлэгчид болон худалдаачдыг шууд уулзуулах платформыг бүтээн байгуулж, Өвөр Монголын орон нутгийн бүтээгдэхүүний “Үйлдвэрлэл, хангамж, борлуулалт”-ын онлайн платформыг бүтээн байгуулахаар зорьсон байна.
