solongonews
Эхний улиралд Эрээн хотын төмөр замын боомтоор дамжин өнгөрсөн бараа шинэ тэмдэглэл үүдлээ
2018-04-20 10:46
Эрээнхот Европ, Азийн эх хуурайн том гүүр, “Хятад, Монгол, Орос эдийн засгийн коридор”-ын чухал чиг болсны хувьд сүүлийн жилүүдэд маш олон барааг Эрээнхотын төмөр замын боомтоор тээвэрлэх болж энэ жилийн нэгдүгээр улиралд төмөр замын боомтоор өнгөрсөн бараа шинэ тэмдэглэлийг үүдсэн байна.

       Хөххотын Төмөр замын товчооны Эрээнхотын өртөөнөөс саяхан мэдээлснээр, энэ жилийн эхний улиралд Эрээнхотын төмөр замын боомтоор тээвэрлэсэн бараа 3.142 сая тонн хүрч, өнгөрсөн жилийн адил хугацаанаас 962.900 тонноор, мөн адил хугацаанаас 44.2 хувиар тус тус өссөн байна. Үүнд импортолсон бараа 2.835 сая тонн ба өнгөрсөн жилийн адил хугацаанаас 864 мянган тонноор нэмэгдэж, мөн адил хугацаанаас 43.6 хувиар өссөн. Үүнд, 307 мянган тонн бараа гаргаж, өнгөрсөн жилийн адил хугацаанаас 102 мянган тонноор нэмэгдэж, адил хугацаанаас 49.7 хувиар өссөн байна. Эрээнхотын Хятад - Европын боомтоор 261 галт тэрэг өнгөрч, адил хугацаанаас 307.8 хувиар өссөн. Үүнд, 141 галт тэрэг боомтоор гарч, 120 галт тэрэг боомтоор орж ирсэн нь түүхэн шинэ тэмдэглэл үүдээд байгаа юм.

Эрээнхот боомт нь Монгол Улс, Оросыг холбосон Европ тивд хүрэх гол тээврийн зам бөгөөд сүүлийн жилүүдэд давуу талаа бадруулж, төмөр уурхай чулуу, модон материал, нүүрс зэрэг олон төрлийн барааг олон тээвэрлэсэн ба жижиг сажиг барааг ч идэвхтэй тээвэрлэв. Мөн боомтын хяналт тээврийн салбараас идэвхтэй хамтран ажиллаж, Гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэн ачааны хяналтын цагийг богино болгож, боомтоор их хэмжээний бараа оруулж гаргахад шилдэг сайн орчин нөхцөлөөр хангаж өгсөн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл