ХКН-ын ӨМӨЗО-ы X удаагийн хорооны X бүгд хурал, Өвөр Монголын аж ахуйн ажлын хурал 2018 оны 01-р сарын 03-04-ний өдрүүдэд Хөххотод хуралдав.
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны 72 гишүүн, орлогч гишүүн 13 хуралд оролцов. ӨМӨЗО-ы холбогдох удирдлагууд, Сахилга бат шалгах хорооны байнгын гишүүд, холбогдох талын албан тушаалтнууд, хошуу шянь хот хорооллын ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны гол албан тушаалтнууд, ӨМӨЗО-ы Х удаагийн ХКН-ын төлөөлөгчдийн их хурлын хэсэг үндсэн шатны төлөөлөгч хуралд сул оролцов.
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хороо бүгд хурлыг даргалав. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь тус тус илтгэл тавьжээ.
Бүгд хурал нь дарга Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгон ХКН-ын XIX их хурлын үзэл санаа, төвийн эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, Ли Жихэний ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хороог төлөөлөн хийсэн ажлын тайланг сонсож ярилцан, одоогийн эдийн засгийн байдлыг задалж, 2018 оны эдийн засгийн ажлыг төлөвлөв.
Нэгдүгээр сарын 03-ы өдөр ХКН-ын ӨМӨЗО-ы X удаагийн хорооны V бүгд хурал, ӨМӨЗО- эдийн засгийн ажлын хурал Хөххотод хуралдав.
Бүгд хурлаар ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны нэг жилийн ажлыг нотлов. Бүгд хурлаар Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төв хорооны эрс чанга удирдлага дор ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хороо Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социалист үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааврын үзэл санааг хянамгай хэрэгжүүлж, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны бүх төрлийн шийдвэрт бодлого төлөвлөлтийг бүх талаар хэрэгжүүлж, ӨМӨЗО-ы үндэстнүүдийн ард түмнийг нэгтгэн дагуулж, тогтвортой тайван урагшлан давших ажлын ерөнхий хөгийг баримтлан, “Тавыг нэг цогцжуулах” ерөнхий төлөвлөгөөг нэгдсэн байдлаар төлөвлөн ахиулж, “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлогын төлөвлөлтийг зохицуулан ахиулж, ХКН-ын XIX их хурлыг угтан сурталчлан хэрэгжүүлж, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг явдлыг голлон хийж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг баттай ахиулж, эдийн засаг тогтвортой эрүүлээр хөгжих талыг бүх хүчээрээ баталж, социалист ардчилсан улс төрийг идэвхтэй хөгжүүлэн, үзэл санаа суртал ухуулга, соёлын ажлыг чангатгаж, үндэстнүүдийн ард түмний буян жаргалыг нэмэгдүүлж, байгаль орчны экологийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийж, эрс чанга гуйвахгүйгээр бүх талаар ХКН-ыг чанга засаж, бүх төрлийн үйл хэрэг ахицтай болж, шинэ үр дүн гаргахыг ахиулна гэж санал нэгтэй үзэв.
Бүгд хурлаар түрүүхэн хуралдсан төвийн эдийн засгийн ажлын хурлаар ХКН-ын XVIII их хурлаас нааших Хятад улсын эдийн засгийн хөгжлийн түүхт чанартай амжилт, түүхт чанартай өөрчлөлтийг бүх талаар дүгнэж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социалист эдийн засгийн үзэл санааг гүнзгий өгүүлэн тооцож, одоогийн эдийн засгийн байдлыг гүнзгий задалж, энэ жилийн эдийн засгийн ажлын ерөнхий шаардлага, гол зорилт, гол үүргийг тодорхой дурдаж, эдийн засгийн ажлыг сайн хийхэд үндсэн журамлал хангав гэж үзэв.
Бүгд хурлаар ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төв хороо өндрөөс алсыг бараалж, шинжлэх ухаанчаар аяллыг замчилж, эдийн засгийн байдлыг оновчтой дүгнэж, эдийн засгийн ажилд оновчтой шийдвэрт бодлого гаргаж, хөгжлийн байдалдаа шинжлэх ухаанчаар зохицуулалт хийж, Хятад улсын эдийн засгийн хөгжил түүхт чанартай амжилтад хүрч, түүхт чанартай өөрчлөлт гаргахад дагуулав. 5 жилийн турш ХКН-ын төв хороо эдийн засгийн ажил дахь ХКН-ын төвлөрсөн нэгдсэн удирдлагыг баримтлан чангатгаж, ард түмнээр цөм болгох хөгжлийн үзэл санааг баримталж, эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд зохицож, эзэмшиж, дагуулан удирдахыг баримталж, нөөц баялгийг зохицуулахад зах зээлийн шийдвэрлэгч чанартай нөлөө үзүүлэх, засгийн газрын үйл хэргийг илүү сайн харуулахыг баримталж, Хятад улсын эдийн засгийн хөгжлийн гол зөрчлийн өөрчлөлтөд зохицохыг баримтлан Макро хяналтын тохиргоог төгөлдөржүүлж, асуудлаар удирдамж болгохыг баримтлан эдийн засгийн хөгжлийн шинэ бодлогыг төлөвлөж, ажлын зөв арга бодлого, арга хэмжээг баримталж, практик үйл хэрэг дунд хөгжлийн шинэ ойлгогдохуунаар гол агуулга болсон Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социалист эдийн засгийн санааг бүрдүүлэв. Энэхүү чухал үзэл санаа бол 5 жилийн турш ХКН-ын төв хороо Хятад улсын эдийн засгийн үйл хэргийг ахиулсан онолын онцгой нандин бүтээгдэхүүн болно. Марксын үзлийн үндсэн ёсыг түшиглэн Хятад улсын онцлогтой социалист улс төр аж ахуйн ухаанд хийсэн ухаалаг хураангуйлал болно. ХКН болон Хятад улсын маш ховор нандин оюун санааны өв хөрөнгө болно. Бид аж ахуйн ажлыг сайн хийхэд заавал урт хугацаагаар баримтлах удирдах үзэл санаа болно гэжээ.
Бүгд хурлаар 2018 он бол ХКН-ын XIX их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх эхлэлийн жил болно. Өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ой болно. Чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтыг олох, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн урьдах, ирээдүйд дагуулах зангилааны нэг жил болно. Энэ жилийн эдийн засгийн ажлыг сайн хийхэд ХКН-ын XIX их хурлын үзэл санаа, төвийн эдийн засгийн хурлын хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгон, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ӨМӨЗО-д шинжлэн ажиллах үеийн чухал итгэлийн үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, эдийн засгийн ажил дахь ХКН-ын удирдлагыг чангатган, тогтвортой урагшлан дэвших ажлын ерөнхий хөг аясыг баримтлан, шинэ хөгжлийн үзэл суртлыг баримталж, Хятад улсын нийгмийн гол зөрчлийн өөрчлөлтийн эргэн тойронд чанар сайтай хөгжүүлэх шаардлагыг бүх талаар хэрэгжүүлж, “Тавыг нэг цогцжуулах” ерөнхий төлөвлөгөөг төлөвлөн ахиулах ба “Дөрвөн бүх тал”-ын бодлогын зохицуулалтыг ахиулж, хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол гогцоо болгохыг баримтлан, нэмэгдлийг тогтворжуулах, өөрчлөлтийг ахиулах, бүтцийг тохируулах, ардад ашиг хүртээх, айдас түгшүүрээс урьдчилан сэргийлэх бүх төрлийн ажлыг нэгдсэн байдлаар төлөвлөн ахиулж, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэн, хэлбэрээ өөрчлөн зэрэглэл ахиулахыг хурдасгаж, чанарын өөрчлөлт, ашиг нормын өөрчлөлт, хөдөлгөх хүчний өөрчлөлтийг ахиулж, хүнд ноцтой аюулаас урьдчилан сэргийлж, зөв оновчтойгоор ядуурлаас ангижруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх гурван стратегийн бодлогыг сайн хийж, хөгжил, ардын амьдрал, байгаль орчин гурван хорио шугамыг сайтар сахиж, ӨМӨЗО-ы эдийн засаг нийгэм эрүүлээр хөгжихийг ахиулах хэрэгтэй гэж зааварлав.
Бүгд хурлаар одоогийн байдлаар Хятад улсын эдийн засаг хурдтай өсөлтийн шатнаасаа чанар сайтай хөгжлийн шат зүг шилжив. Бид төвийн эдийн засгийн ажлын хурлаас гаргасан бодлого шаардлага ёсоор тогтвортой урагшлан дэвших ажлын ерөнхий хөгийг эзэмшиж, чанар сайтай хөгжлийг ахиулах энэхүү үндсэн шаардлагыг эзэмшиж, орчин үеийн эдийн засгийн системийг байгуулах бодлогын зорилтыг эзэмшиж, ард түмнээр цөм болгох хөгжлийн үзэл санааг эзэмшиж, хөгжлийн бодлогыг чанар, тогтвортой чанарыг эзэмшиж, итгэл зоригоо бататган, боломжийг алдалгүй, эрч хүчээ зориулан, хэрэгжүүлэх талыг чанга хийж, Хятад улсын эдийн засаг чанартай, илүү үр ашигтай, илүү эрх тэгш, илүү үргэлжлэх чиглэлээр хөгжихийг ахиулах хэрэгтэй гэжээ.
Бүгд хурлаар нэгдсэн байдлаар төлөвлөхийг чангатган, бүх талаар ахиулахын зэрэгцээ, гол цар хүрээ зангилааны байдлыг чанга хийж, энэ жилийн эдийн засгийн ажлыг үр ашигтай хийх хэрэгтэй гэжээ.
Бүгд хурлаар ХКН-ын удирдлагыг чангатгах нь эдийн засгийн ажлыг сайн хийх үндсэн зарчим болон улс төрийн давуу тал болно. ӨМӨЗО-ы эдийн засгийн чанар сайтай хөгжлийг бүх хүчээрээ ахиулах хэрэгтэй гэжээ. Мөн ХКН-ын ӨМӨЗО-ы их хурлын үзэл санааг суралцан ухуулж, хэрэгжүүлэх ажлыг сайн хийх тухай төлөвлөлт хийв.
Бүгд хурлаар өнөөгийн ажлыг сайн хийх тухай бодит зохицуулалт хийж, мөн ӨМӨЗО-ы бүх шатны ХКН-ын зохион байгуулалт ба өргөн олон ХКН-ын гишүүн, удирдлагууд Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төв хорооны эргэн тойронд илүү нягтран, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социалист үзэл санааны агуу их туг далбааг өндөрт мандуулж, ХКН-ын XIX их хурлын үзэл санаа, төвийн эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, ӨМӨЗО-ы X удаагийн намын төлөөлөгчдийн их хурлаас хойших бүх төрлийн шийдвэрт бодлого зохицуулалтыг бүх талаар хэрэгжүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний санаачилсан Монгол морины үзэл санааг бадруулж, үүрд гуйвшгүй оюун санааны дүр байдал болон цуцалтгүй урагшлах тэмцлээр, баттай ажиллан, шаргуу хатуужилтай ажиллаж, эдийн засаг, нийгэм эрүүл хөгжсөн шинэ амжилтыг биелүүлж , чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх, Хятад улсын умардын үзэсгэлэнт сайхан орныг цогцлох шинэ байдлыг эрэлхийлэн нээсүгэй гэж уриалав.
