Хятад, Монгол, Орос гурван улсын Монгол судалгааны олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар семинар 10-р сарын 12-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Баарин зүүн хошууны төв Линдүн сууринд нээлтээ хийв.
Хурлыг Өвөр Монголын Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Оросын шинжлэх ухааны академиас санаачлан, Өвөр Монголын Улаанхад хотын Баарин зүүн хошууны Ардын засгийн газраас хариуцан зохион байгуулжээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн байнгын орлогч захирал Оюунч илтгэл тавив. Тэрээр энэ удаагийн хурал “Төвийг сахин шинийг санаачилж, Ази-Европод хандаж, хил дамнан нягтарч, дэлхий дахинд хараагаа тэлье” гол сэдвийн хүрээнд монгол хэл үсэг бичгийн судалгаа, монгол утга зохиолын урлагийн судалгаа, монгол түүх соёлын судалгаа, монгол үндэстний мэдээ мэдээллийн дамжуулгын судалгаа зэрэг дөрвөн шинжилгээний хүрээнд холбогдсон юм. Эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан дотоод гадаадын монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, солилцоог сайжруулахын дээр эрдэм шинжилгээний судалгааг өргөжүүлж, залуу эрдэмтэн судлаачдад судалж суралцах боломжийг олгож, монгол судлалын өрнүүн хөгжлийг ахиулахад гол зорилго оршиж байгаа юм гэлээ.
Энэхүү хурал дээр Хятад улсын Өвөр Монгол, Бээжин, Гансү муж, Ляонин муж зэрэг газрууд төдийгүй Монгол Улс, Орос, Унгар, Англи, Америк, Япон, Түрк зэрэг улс орны их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 150 эрдэмтэд 106 өгүүлэл дэвшүүлэн оролцов.
