solongonews
Бусдын төлөө амьдрах сайхан
2017-06-21 16:55
Бусдын төлөө амьдрах гэж юу юм бэ?

Надад бол одоогийн хүмүүсийн ярилцаад байдаг эв найрамдал элэг бүтэн амьдралын суурь мэт санагддаг. Олон талаар эв найрамдал алдагдаад байгаа одоогийн нийгэмд амьдарч буй хүмүүс хувь биеэ илүү боддог болсноос олон талын хүндрэлтэй асуудлууд үүсээд байгаа аж. Бусдын төлөө амьдрахын сайхныг мэдэрч, зөвхөн биеэ бодсон энэхүү хүрээ цараас гарч, бусдад гэсэн хайрыг хүртээх явдал нь эдгээр хүндрэлтэй асуудлуудыг шийдэх хамгийн сайн арга зам мөн гэж би боддог байлаа.

Гэр бүл бол нийгмийн хамгийн үндсэн нэгж мөн. Тиймээс гэр бүлээрээ аз жаргалтай байх эсэх нь нийгмийн эв нэгдлийг тогтоож чадна. Гэхдээ гэр бүлийн дотор эхнэр нөхөр хоёр, эсвэл аав ээж болон үр хүүхдүүд ч бас бие биенийхээ төлөө амьдрах ёстой. Эцэг эх бологсод энэ үгийн тухай илүү гүнзгий ойлголттой байж таарна. Иймэрхүү хайр бол хариу нэхэхгүй агуу хайр бөгөөд бусдын төлөө амьдрахын сайхныг мэдрүүлдэг юм. Яг энэ үед хүн хамгийн хүчтэй болдог мөрөө бусад зүйлийг ч энэрэн хайрладаг халуун сэтгэлтэй болдог аж. Хайрын тухай хэлэхэд бие биенээсээ юу ч хүсэхгүй ариун хайр ховор болж, “Намайг хайрлавал би чамайг харлана” гэдэг нөхцөлтэй хайр зөндөө байдаг боллоо. Гэр бүл дотроо ч гэсэн “Чи намайг бодохгүй байхад би юу гэж чиний төлөө байх вэ” гэх мэтийн хариуцлага алдсан үгүүдийг нэг нэгэндээ хэлэх болсон нь гайхалтай. Жинхэнэ хайр ийм байдаг биш харин хариу нэхдэггүй, өөрийнхөө сэтгэлээр явдаг бөгөөд өөрчлөгдөхгүй аж.

Бусдын төлөө амьдарна гэхээр ихэнх хүмүүс зөвшөөрөхгүй байж магад. Учир нь одоогийн ихэнх хүмүүс бараг бүгд өөрөөрөө төв болгон амьдардаг бөгөөд өөрийнхөө төлөө амьдрах ёстой гэж үздэг болсон. Бусдын төлөө амьдарвал өөрийгөө алдана гэх бодол ч их байдаг байна. Гэхдээ бусдын төлөө амьдарна гэдэг өөрийгөө алдахаас шал өөр шүү дээ. Өр зүрхнээсээ ундарсан тэрхүү хайраа бусдад өгөх гэсэн үг, үүний хариуд хайраа өгснөөсөө болж бүр их олзтой болж өөрийгөө олно гэж хэлж болно.   

Зохиогч: ШҮРЭНЧИМЭГ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл