solongonews
Сур харвааны шигшээ тэмцээн боллоо
2018-08-24 20:43
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн спортын наадмын нэг агуулга болох сур харвааны шигшээ тэмцээн өнөөдөр буюу 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөр Монголын Улаанцав хотын Ажил мэргэжлийн коллежийн спортын талбайд зохион байгуулагджээ.

Энэ өдөр эрэгтэй эмэгтэй А багийн 70 метрийн сур харвааны тэмцээн болж, Хөлөнбуйр хотын баг хоёр алтан медальтай боллоо.

Тус тэмцээнд Баарин баруун хошууны Дабан дунд сургууль нь Улаанхад хотын багийг төлөөлөн оролцож, ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн спортын наадмын хүрээн дэх сур харвааны тэмцээнээс 4 алт, 5 мөнгө, 2 хүрэл медальтай болж, шилдэг амжилтыг тогтоогоод байна. Дабан дунд сургууль нь 2002 оноос хойш сургуулийн хүрээний сур харвааны спортыг хөгжүүлж, Өвөр Монголын хэмжээнд өндөр түвшний олон харваачийг хүмүүжүүлээд байгаа юм. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл