solongonews
Тунляо хот 6 аргаар ядуурлаас ангижруулах ажлыг эрчимжүүлж байна
2018-05-30 20:28
Тунляо хот 6 арга замаар ядуурлаас ангижруулах ажлыг эрчимжүүлж байна.

Хятадын болон ӨМӨЗО-ы ядуурлаас ангижруулах ажлыг дэмжин, нээлттэй байх стратеги бодлогын зорилго зорилтыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, онцгой ядуу баг тосгоны иргэдийг ядуурлаас ангижруулах эцсийн шатны ялалтыг байгуулахаар ӨМӨЗО-ы Тунляо хот онцгой ядуу 22 баг тосгоны иргэдэд зориулсан 6 арга замыг сүүлийн өдрүүдэд хийсэн байна.

1. Дарга удирдлагын хариуцлагыг сайжруулав. Хотын дарга удирдлагууд хошуу шянийн дарга удирдлагын ажлыг хянан шалгаж, хошуу шянийн дарга удирдлага ядуурлаас ангижруулах төслийг хариуцан хийнэ. Ядуурлаас ангижруулах ажлын үр дүнгээр дарга удирдлагыг үнэлэх чухал стандарт болгожээ. Үүнээс гадна төслийн хэрэгжилт, хүний нөөцийн хуваарилалт зэрэг ажлыг ерөнхийд нь зохицуулах хариуцлагыг үүрнэ.

2. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэв. Онцгой ядуу баг тосгонд хамрагдах баг тосгоны цэнгэг ус, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн боловсрол эзэмших, ажил олгох, нурах аюултай байр байшинг сэлбэн засах зэрэг асуудлуудыг хамгийн чухалд үзэн шийдвэрлэсэн байна.

3. Аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг ахиулав. Аж ахуйн нэгжүүдийн давуу талыг түшиглэн, аж үйлдвэрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, ажил олгох, тусламж үзүүлэх, хамгийн доод амьдралын баталгааг хангах зэрэг ажлын эргэн тойронд ядуурлаас ангижруулах ажлыг бэхжүүлэв.

4. Аж үйлдвэрийг хөгжүүлж, ядуурлаас ангижруулах ажлыг дэмжив. Онцгой ядуу баг тосгоны бодит байдлын тухай судалгааны суурин дээр аж үйлдвэрийг хөгжүүлэн ядуурлыг бууруулах тал дээр хичээн ажиллав. Махан үхэр тэжээж үржүүлэх, ус хэмнэх хөдөө аж ахуй зэрэг салбаруудыг хөгжүүлж, ядуу буурай иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр ажилласан байна.

5. Хамтарсан эдийн засгийн хөгжлийг урагшлуулав. Баг тосгон бүрийн хөгжлийн бодит байдалтай танилцсан суурин дээр хамтын эдийн засгийг хөгжүүлэх бодит төслийг тогтоон хэрэгжүүлэхийн зэрэгцээ хамтын эдийн засгийн хөгжлийн байдлыг тухайн газрын дарга удирдлагыг үнэлэн шалгах стандартад хамруулсан байна.

6. Хяналтын ажлыг зохицуулан сайжруулав. Сар тутмын тайлан хийх дүрмийг тогтоон хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулах ажлын ахиц явцад сар тутам судалгаа хийж, Тунляо хотын ядуурлаас ангижруулах албанаас шууд зохицуулалт хийж, ядуурлыг бууруулах ажлыг дэмжсэн байна.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл