solongonews
Нийслэлийн Боловсролын Газрын төлөөлөгчид Эрээн хотын Нэгдүгээр Дунд Сургуультай танилцлаа
2019-04-02 16:36
Нийслэлийн Боловсролын Газрын төлөөлөгчид Эрээн хотын Нэгдүгээр Дунд Сургуультай танилцлаа

2019 оны 03-р сарын 29-ний өдрийн үдээс хойш Монгол Улсын Нийслэлийн Боловсролын Газрын Хяналт-шинжилгээ үнэлгээний Хэлтсийн дарга С.Ганчимэгээр ахлуулсан төлөөлөгчид Эрээн хотын Нэгдүгээр Сургуулийн гадаадын сурагчдын бага, дунд сургуулийн анги танхимтай танилцсан байна. Эрээн хотын Сурган Хүмүүжил Шинжлэх Ухаан Техникийн Товчооны орлогч дарга Баатар, Гадаад харилцааны газрын хариуцлагатан Аянга, Эрээн хотын Нэгдүгээр Дунд Сургуулийн захирал Арвин, захирлын орлогч Бао Шиүхуа зэрэг дарга удирдлагууд халуун дотноор хүлээн авч уулзсан байна.

 Монгол Улсаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн баг сургуулийн анги танхим, Монгол Улсын сурагчдад зориулсан хоолны газар, байр, Эрээн хотын сурган хүмүүжлийн гадаад харилцааны танхимтай танилцсан бол Эрээн хотын Нэгдүгээр Дунд Сургуулийн гадаадын сурагчдын бага, дунд сургуулийн хэлтсийн барилга бүтээн байгуулалт, сургалтын байдалтай мөн танилцжээ.

Сургуулийн Монгол Улсын сурагчдад зориулсан удирдамж болон сурагчдын нөхцөл байдлыг гүн гүнзгий ойлгох дугуй ширээний уулзалтыг мөн зохион байгуулсан байна. Монгол Улсын төлөөлөгчид тус сургуулийн багш сурагчдын боловсрол, хичээл хүмүүжил, соёл боловсрол, сургуулийн аюулгүй байдлын бүтэц зохион байгуулалт зэрэг ажлыг ихэд үнэлэн сайшааж байсан юм.

Монгол Улсын сурагчид хятад хоол унданд дасахгүй байх асуудлыг шийдэхээр хоолны газарт яг одоо засвар хийж байгаа аж.

Монгол Улсын төлөөлөгчдийн баг энэ удаагийн айлчлалаар ололт амжилт дүүрэн байна гэдгээ илэрхийлээд, цаашид хоёр улс соёл, боловсролын салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа сайжруулж, олон улсын стандартад нийцсэн сургуулийг бүтээн байгуулахаар хамтдаа хичээн зүтгэхийг хүссэн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл