ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын хоёрдугаар хурал 26-ны өдөр хуралдана
2019-01-24 22:16
ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын хоёрдугаар хурал 26-ны өдөр хуралдана.
Өнөөдөр буюу 01-р сарын 24-ний өдөр ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хороо хэвлэл мэдээллийн хурал зохион байгуулсан бөгөөд ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын хоёрдугаар хурал 01-р сарын 26-30-ны өдрүүдэд Хөххотноо болохыг нийтэлсэн байна.
Хурлын үер 5 удаагийн бүгд хурал, 4 удаагийн төлөөлөгчдийн багийн хурлыг зохицуулж, Засгийн газрын ажлын тайлан, төсвийн тайлан, АТИХ-ын байнгын хорооны ажлын мэдүүлэг, ӨМӨЗО-ы Ардын өндөр зэргийн шүүх хорооны ажлын мэдүүлэг, ӨМӨЗО-ы Ардын байцаах хорооны ажлын мэдүүлэг зэргийг хянан баталж, тусгай хороо байгуулах, нэр дэвшигчийн санал өгөх аргын төсөл болон нэрсийн жагсаалт, сонгуулийн зүйлсийн талаар хянан зөвлөх болно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
