“Хятад-Өвөр Монголын XIV удаагийн тал нутгийн соёл” сэдэвт форум 8 дугаар сарын 29-нд Хөххотын Буман Хайхан зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Форумд БНХАУ-ын арав гаруй их, дээд сургууль, институтээс нийт 150 гаруй эрдэмтэн судлаачид, багш нар оролцож илтгэл тавьлаа.
Форумын үеэр Тал нутгийн соёл Хятад улсад цаашлаад дэлхий дахинд ямар байр суурь эзлэх вэ, энэхүү соёлоо аж ахуй, урлаг соёл, эрдэм шинжилгээ зэрэг бүх талд судлан шинжилж, хөгжүүлэх арга замыг эрэлхийлье зэрэг олон талын асуудал дэвшүүлсэн сэдвүүдээр ярилцлаа.
ӨМӨЗО-ны Тал нутгийн соёлоор үндэстнийхээ соёлыг хөгжүүлэх талд голлон анхаарч “Нэг бүс нэг зам” санаачлагатай уялдуулан олон өнцгөөс авч хэлэлцэж буй энэхүү “Хятад-Өвөр Монголын XIV удаагийн тал нутгийн соёл” сэдэвт форум бүтэн хоёр өдрийн турш үргэлжлэх юм байна.



