solongonews
Өвөр Монголын “Найзын холбоо”-ны цар хүрээг тэлнэ
2017-07-24 16:39
Сүрлэг үзэсгэлэнт Өвөр Монголд анхаарлаа хандуулж, нээлтийн шинэ орон зайг илүү өргөтгөх нь БНХАУ-ын ГХЯ Өвөр Монголыг дэлхий нийтэд сурталчлах арга хэмжээний зорилго билээ.

Энэ үйл ажиллагааны дагуу БНХАУ-д суугаа олон улс орны элчин, гадаадын нөхөрсөг харилцааны хүмүүст Өвөр Монголын тал нутгийн зан заншил, соёл иргэншлийг дахин ойлгуулж, нээлт хөгжил дундах Өвөр Монголын өвөрмөц давуу талыг танилцуулснаар Өвөр Монголын дэлхий дахинд нөлөөлөх хүчийг дээшлүүлж, Өвөр Монголын дэлхий, нийгэмтэй харилцах, хамтран ажиллахыг гүнзгийрүүлэх ач холбогдолтой.

Өргөн уудам Өвөр Монголын нутгийн зан заншил, иргэдийнх нь соёл иргэншил нь сайхан, байгаль орчин нь үзэсгэлэнтэй, нийгэм нь эе найрамдалтай, ард түмэн нь нөхөрсөг, ая тухтай болохоор гадаад нээлтийн халуун элгэн нутаг болох нь дамжиггүй. Дарга Ши Жиньпин Өвөр Монголд айлчлахдаа, "Сахин бараалж харилцан туслалцан, Хятад улсын умард нутгийн энэхүү үзэсгэлэнт орныг  илүү үзэсгэлэнтэй сайхан болгон цогцлох хэрэгтэй” гэсэн нандин хүсэл тавьсан байна.

Өнгөрсөн жилийн сүүлээр хуралдсан ӨМӨЗО-ны Х удаагийн Намын төлөөлөгчдийн их хуралд Намын Төв хороо ба Хятад улсын дарга Ши Жиньпиний шаардлагыг бүх талаар хэрэгжүүлж, Өвөр Монголын хөгжлийн сайн сайхан ирээдүйг төлөвлөн зурагласан юм. Энэ удаагийн Өвөр Монголыг дэлхий дахинд танилцуулах үйл ажиллагаа бол Өвөр Монголын гадаад нээлтээ бүх талд өргөтгөх чухал арга хэмжээ байж, дэлхий дахинд Өвөр Монголыг ойлгуулах, Өвөр Монголыг дэлхий дахин зүгт хандуулах чухал тайз индэр болж байна.

Тал нутаг ер нь нээлттэй байдаг. Тал нутгийн торгоны замаас түмэн газрын цайны зам хүртэл анх зохион байгуулсан Хятад, Монголын экспогоос үргэлжлүүлэн  Хөлөнбуйр хотноо утга төгөлдөр зохион байгуулагдаж буй Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны хошууч орны бүтээн байгуулалт хүртэл, Өвөр  Монгол маань үргэлж дэлхийн хөгжлийн ахицтай хамтдаа урагшлан хамтдаа нэгдэж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол маань өдөр ирэх тусам "Дэлхийнбөмбөрцгийн тосгон"-ны чухал гишүүн болж байна. Өнөөдрийн Өвөр Монгол нэгэнт өмнө хойно зүүн баруун зүгт зорчиж, дотоод гадаадтай холбогдон гадаад нээлтийн олон талт шинэ хөтөлбөрийг бий болгов. Их нээлт дунд Өвөр Монголын их хөгжлийг биелүүлэх цаг нэгэнт ирээд чиг хандлага нь ч бүрэлдсэн байна.

Швейцарийн  нэрт яруу найрагч Шпитель: "Санаа сэтгэлээ ойлгож, хувь заяагаа нэгтгэх найз олох нь хүний ертөнцийн хамгийн их аз жаргал болно" гэжээ. Өвөр Монгол нь Хятад улсын Өвөр Монгол төдийгүй дэлхийн Өвөр Монгол юм. Одоогоор Өвөр Монгол 160 гаруй улс, нутаг оронтой эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа байгуулж, "Нэг бүс нэг зам" дагуух 11 улстай нөхөрсөг газар орны 41 хамтын ажиллагааны харилцааг байгуулж, Хятад улс умард зүгт нээлт хийх чухал цонх ба "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын чухал орон болжээ. Нээлт хийх нь Өвөр Монголд өргөн дэлгэр хөгжлийн орон зайг хангаж, хүчтэй том хөгжлийн хүчийг дагуулсан аж.

"Найз олон бол зам саруул". Энэ удаагийн дэлхий дахинд танилцуулах  үйл ажиллагаагаар алтан боломж бүр илүү нээлттэй өргөн цар хүрээ, өргөн хараанаас олон олон улс орнуудтай сайн найзын холбоо байгуулан хамтын ажиллагаагаа ахиулан, нөхөрлөлөө бэхжүүлж, Өвөр Монголын "Найзын холбоо"-г илүү өргөтгөн тасралтгүй  хамтдаа ашиг хүртэх шинэ хуудсыг бичиглэнэ.

Сүрлэг үзэмжит Өвөр Монгол таван тивийн зочдоо баяртай угтан авна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл