solongonews
70 жилийн ойн баярыг угтаж Хөххот хэрхэн өөрчлөгдөв
2017-04-10 22:18
70 жилийн ойн баярт зориулсан Хөххотын өөрчлөлтүүд.

       Хөххот өөрчлөгджээ. Нэг л мэдэхэд шинэ шинэ дүр төрхөөр биднийг хүлээн авах боллоо. Хөххотын ийнхүү өөрчлөгдөж буй нь нэгэн шалтгаантай. ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баяр болох нь тодорхой. Харин ӨЗО-ны төв хот маань зөвхөн үүгээр зогсохгүй. Улам ч илүү олон өөрчлөлт шинэчлэлүүд биднийг хүлээж байна.

Өвөр Монголын Цөөн тоот үндэстний иргэдийн соёл, спортын төв байгуулагдав. Энд мөн 70 жилийн ойн баярын наадмын арга хэмжээг зохиох бөгөөд 2017 оны 5 дугаар сарын эцсээр барилгын ажил дуусах юм байна.

Хөххотын хотын төвд байрлах Жанжны яам, Жао Жүнь соёл, аялал жуучлалын бүс, Гүнжийн ордон зэргийг засан сэлбэлээ.

Хүүхдэд зориулсан музейг байгуулж байна.

Үндэсний Хөл бөмбөгийн холбооны Умард дахь сургалтын суурин байгуулагдаж байна.

Хот доторх хурдны замын BRT автобус машины системтэй боллоо.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хөххотын мэдээ мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл