Энэ нь Цао Фэй Дянь гарц Монгол Улсын Улаанбаатар чиглэлийн галт тэрэг ашиглалтад орсныг харуулж байгаа юм.
Цао Фэй Дянь гарц Хятад, Европын галт тэрэг нь Бээжин, Тяньжин, Хэ Бэйн бүс нутаг, Хуа Дүн ба Хуа Нань бүс нутгаас лааз, цахилгаан хэрэгсэл, тоноглол, тавилга, PVC түүхий эдийг ачиж, Өвөр Монголын Эрээн хотын төмөр замын боомтоор дамжин Монгол Улсын Улаанбаатар хотыг зорино.
Тан Шань Хөххотын төмөр зам нь 2015 оны сүүлчээр ашиглалт орж, Цао Фэй Дянь гарц нь Өвөр Монголын төмөр замын шугамтай нягт холбоотой болжээ. Цао Фэй Дянь гарц олон улсын ложистикийн зангилааны үүргийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. Мөн Хятадын баруун бүс нутаг, Монгол Улс цаашлаад Төв Азийн бүс нутагт зориулж нээсэн нэгэн шинэ суваг болно.
2016 оноос эхлэн Цао Фэй Дянь гарц групп нь Тан Шань Хөххотын төмөр замд түшиглэн Баруун хойд бүс нутгаар орон нутгийн стратегийг хүчтэй хэрэгжүүлж, Бугат, Эрээнхот, Улаанцав хот, Ши Зүйшань зэрэг газраар эх хуурайн гарцыг байгуулж, ус, төмрийн тээврийн үйлчилгээг идэвхтэй эхлүүлэн ялангуяа, Ши Зүйшаньтай хамтарсан контейнерын авто зам, төмөр зам, тэнгисийн замаар холбоолон зөөвөрлөх төсөл нь Хятадын олон улсын тээврийн туршилтын хоёр дахь төсөлд орсон байна. Цао Фэй Дянь групп болон Улаанцав хотын Засгийн газрын хамтын ажиллагааны стратегийн гэрээг байгуулсан нь “Улаанцав Улаанбаатар Улаан-Үүд + Цао Фэй Дянь гарц” стратегийн хэрэгжилтийг хурдасгаж, хамтдаа Цао Фэй Дянь гарцыг Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын далайд гарах үүд болгож бүтээн байгуулна.
Цао Фэй Дянь гарц групп нь Хятад, Европын галт тэргийг нэвтрүүлсэн. Энэхүү галт тэрэг Цао Фэй Дянь гарцын анхны Эрээн хотын төмөр замын боомтоор улс дамжин бараа ачиж байгаа галт тэрэг юм. Энэ жилийн Цао Фэй Дянь гарц нь барилга байгууламж, ачаа тээвэрлэлтээ сайжруулж, тус галт тэрэг хэвээр зорчих үйл ажиллагааг хариуцна.
Цао Фэй Дянь гарц группийн хариуцлагатай албаны хүн:
- Энэ бол Тан Шань бүс нутгийн гарц ашиглалтад орсноос хойших анхны олон улсын ачааны галт тэрэг. Тан Шань маш их хэмжээний ган болон барилгын материалыг Монгол Улс, Европ тивийн бүс нутгаар тээвэрлэдэг. Энэ нь Хятад, Европын галт тэрэгний хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болж чадна гэсэн байна.
