solongonews
Шинийг санаачилж бизнес эрхлэх уралдаан болно
2017-04-26 18:13
Хятад улсын хэмжээнд VI удаагийн шинийг санаачилж бизнес эрхлэх уралдааны Өвөр Монголын салбар талбайн уралдааныг зохион байгуулах хэвлэлийн бага хурал хуралдлаа.

Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн танхимаас 4 дүгээр сарын 26-ны өдрийн үдээс өмнө хэвлэлийн бага хурал хуралдуулж, Хятад улсын хэмжээний VI удаагийн шинийг санаачилж бизнес эрхлэх уралдааны Өвөр Монголын салбар талбайн уралдааныг зохион байгуулах гэж буйг зарлалаа. Энэхүү уралдаан нь 6 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 20-ны өдрийг болтол Ордос хотноо зохион байгуулагдах юм байна.

Хятад улсын хэмжээнд VI удаагийн шинийг санаачилж бизнес эрхлэх уралдааны Өвөр Монголын салбар уралдаан нь техник технологийн шинийг санаачилж, их үйлсийг бүтээе сэдвийн дор явагдана. Уралдаан нь шинийг санаачлахыг дэмжин, шинжлэх ухаанчаар идэвхтэй бизнес эрхлэхийг уриалж, шинийг санаачилж бизнес эрхлэх сайхан орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Мөн энэхүү тэмцээнээр бизнес эрхлэгчдэд мөрөөдлөө биелүүлэх тавцан хангаж, хамтдаа шинийг санаачилж бизнес эрхлэхийг ахиулах болно. Тэмцээнд шалгарсан аж ахуй нэгжид Засгийн газрын дэмжлэг хүртээж тэдний хөгжлийг түргэтгэхийн хамт Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийг ахиулахад үйлчлүүлнэ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл