
Саяхан болсон Formula-E International Design Championship-2017 Хятадын хэмжээний тэмцээнд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн МА багийн “МА Жюэ-Ин” болон “МА Жин Фань” хоёр төлөөлөгчийн баг уралдаанд оролцсон Хятадын 16 сургуулийн 36 багаас шалгаран гарч, нийт оноогоороо тус тус 2-р байр, 3-р байранд жагсжээ.
Мөн ганцаарчилсан төрлийн уралдааны амжилтаараа 1-р байранд шалгарч, шинэ тэмдэглэлийг бүтээсэн байна. 8 дугаар сард “Жюэ-Ин” болон “Жин Фань” хоёр баг болон нийт оноогоороо тэргүүлсэн Бээжингийн Аж үйлдвэрийн Их Сургуулийн “Мө Би-Ү Сү” баг Хятадын уралдааны багийг төлөөлөн АНУ-д хүрч Formula-E International Design Championship тэмцээний эцсийн тэмцээнд оролцох болно.









