solongonews
Сар шинийн баярт зориулсан цайллага болов
2019-01-25 20:43
Синьхуа монгол нет Хөххотын 01-р сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ Өвөр Монголын Урадын дунд хошууны Халиут сууринд энэ сарын 22-нд дарсгүйгээр баяраа тэмдэглэх “Урад монголчуудын шинэ оны II баяр” шарагчин гахай жилээ угтах арга хэмжээ болов.

Гахайн жилтэй хүний баярын найрыг Урьдын дунд хошууны Ганцмод суурингийн залуу яруу найрагч Батцэцэг санаачлан зохион байгуулж, уран сайхны тоглолт үзүүлж, гахай жилтний гарыг цайлгах, хамгийн өндөр настанд хүндэтгэл үзүүлэх зэрэг олон арга хэмжээ цайллагын үеэр зохион байгуулсан байна. Үүнээс гадна Урьдын дунд хошууны монгол үндэстний сургуулийн товшуурын ангийн бага насны суралцагсад авьяасаа үзүүлж, их сургуулийн оюутнууд ая дуугаа барьсан байна.

Цагаан сарын үеэр нэг хүний жил орох нь түүнийн амьдралд эргэлт гардаг бөгөөд бие цогцосын хувьд тааруухан байдаг гэж хэлэлцдэг. Тиймээс жил орж байгаа нь тус хүнд ухаан саруул, бие эрүүл байхыг бэлэгдэж байгаа явдал юм. Хүний төрөл олсон нэг насыг монголчууд ихэд хүндэтгэн бэлгэшээнэ. Нялх хүүхдийн нэг насалсан ойг тэмдэглэхийг чухалчлан үздэг. Монголчууд 13 нас хүрсэн хүүхдийн ойн баярыг тэмдэглэхийг чухалчлан үздэг хэдий ч тусгай баяр тэмдэглэхгүй. 25, 37 насны үед нь хийморь мандаж, хүч чадал нь нэмэгдсэн гал залуу гэж бэлэгшээдэг. 49 насны баярт ахмадууд сархадын хундага өргөж, “Томоотой болж толгой шийр холбогдооч” гэж ерөөл хайрлан, хожим хурим найрт тэргүүн суудал саатах болсныг харуулдаг. 25, 37, 49 насны жил ороход насны баяр тэмдэглэхийг хичээнэ. Харин 61 насны баярыг хүндэтгэн үздэг.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл