Хүрэлбаатар 2011 онд хөдөө нутаг дахь 130-аад гаруй га нутаг бэлчээрээ түрээслэн өгч, 200 гаруй бог малаа нэг хэсгийг нь худалдаж, нэг хэсгийг нь бусдад түрээслэн өгснөөр хошуу оржээ. Хошуунд орсны дараа юу хийж, ямар үйл ажиллагаа эрхлэх билээ гэж өдөр, шөнөгүй бодлогоширч байсан гэх. Нэг өдөр шар усаар тэжээсэн гахайн мах амттай гэдгийг бусдаас сонсож, гэргийтэйгээ зөвшилцсөнөө мөн тухайн жилд Хуа Дэ шяний тусгай гахай зардаг газраас 3 мэгж худалдан авчирч тэжээснээр 2014 он болоход тэжээсэн гахай нь үржиж нэмэгдээд 20 гаруй болсноор гахай тэжээе гэсэн санаа төржээ.
Ямар нэгэн ажлыг санаачлан хийхэд саад төвөг тохиолдох нь мэдээж. Олон тооны гахай тэжээхэд хамгийн тэргүүнд томоохон хашаатай байх хэрэгтэй. Ингээд тэд 40 мянган юаний хөрөнгө оруулж, хошууны захаас гахай тэжээхэд тохирох томоохон хашаа түрээсэлсэн төдийгүй гахайнд зориулсан барилга байшин барьсан байна. Ингээд басхүү 10 гаруй гахай худалдан авснаар нийт 50 гаруй гахайгаа сэтгэл гарган арчилж, бордоо, шар усыг нь зохицуулан гахайн махаа зах зээлд гарган борлуулж өдөр бүрийг завгүй өнгөрүүлж байлаа. “Сайн юманд садаа мундахгүй” гэдэгчлэн зорьсон бүхэн нь санаачлан бүтээгүй байна. Гэнэт гахайн үрэвсэл дуусч 20 гаруй гахай нь үхэж нэлээд хохирол учруулсан боловч хоёулаа зориг мохсонгүй, малчин хүний ууч тайван сэтгэлээр тулаад ирсэн бэрхшээлийг зоригтой бөгөөд арга ухаантай туулсан байна. Үүгээр дамжин олон талын туршлага сургамж хуримтлуулжээ.
Гахай тэжээх нь хэдийгээр хүч хөдөлмөр их зарцуулдаг боловч шар ус, тэжээл бордоог нь тохируулан арчилгаа сайтай бол үр ашиг олох нь хурдан гэдгийг ойрын жилийн туршлагаас ойлгож мэдсэн байна. Гахай өсөж үржих нь хурдан бөгөөд таргалах нь ч хурдан. Нэг удаад 8-аас 10 торой гарч, нэг гахайнаас цэвэр орлого нь 700 юань болдог. Хэрэглэгчдийн хүсэл шаардлагын дагуу хангаснаар наймаа нь өдөр тусам сайжирсан байна. Өдгөө 100 гаруй гахай тэжээж, энэ онд 30 гаруй гахай нядалсан. Ашиг орлого нь нэмэгдсээр байна. Бээжин, Хөх хот, Шилийнхот зэрэг газар орноос тусгай захиалга тус байгаа бөгөөд ойрын хоёр жилд жилийн цэвэр орлого нь 50 мянган юань болж байна.
Арилжаа наймаа нь өдрөөс өдөр өөдлөн дэвжихэд охин Гэгээн нь ч аав, ээждээ тусалж гахайн махаа зах дээр борлуулан худалдахын дээр шар усаар мантуун бууз, махан бууз хийж зарахаар зоригтой ажиллаж байна гэдгийг сурвалжлагын явцад ойлгосон билээ.
Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэж хэлсэнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлдээ борви бохисхийлгүй тэмүүлж хичнээн он жилийг туулж ирсэн малчин заяа гэж өөдлөх нартай уралдан амьдралын аянд тохиолдсон юм бүхнээ амжилттай туулж, хот газар ч гэсэн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн арилжаа наймаа эрхлэх ухаан чадварыг эзэмшиж, ажил үйлсийн амжилт бүтээл гаргаж болдог гэдгийг малчин Хүрэлбаатарын ажил үйлс ийнхүү гэрчилж байна.
