solongonews
Хог түүж хөлжсөн бизнес эрхлэгч залуу Лю Баочан
2017-05-23 22:04
Лю Баочан жил дундаж 1500 тонн өнгөт төмөрлөг буюу хар төмөрлөг, хаягдмал цаасан хэрэгсэл 2000 тонн худалдан авч борлуулдаг.

        Тэрээр хаягдмал хураан авч дахин ашиглах нийгэмлэгийн гишүүн, “Байгаль орчныг хамгаалж нөөцийг тарин ашиглаж бохирдолгүй хөгжлийг дэмжих”-ийг санаачилсан нэгэн.

Жаран насыг давсан Лю Баочан эхэндээ Улаан-хотын ханган борлуулах хоршоонд ажиллаж байсан ч амьдралын хүндрэлээс шалтгаалж, 1992 оноос бизнес эрхлэх болов. Хамгийн анх хувцасны наймай хийж байсан бол дараа нь хаягдмал түүх болсон. 15 квадрат жижигхэн дэлгүүр нь түүний ажиллах газар. Хаягдмал эд зөөж тээвэрлэх нь хүнд хэцүү биеийн хүчний хөдөрмөр.

Лю Баочан хаягдмал эдээ Хэ Бэй мужид аваачин борлуулдаг байжээ. Тэр үеийн 1300 гаруй километр зам нь шороон зам байсан бөгөөд зам дунд машин унаа нь эвдрэх зэрэг олон төвөг тулгарч өвөл гараа хөлдөөж байсан тохиолдол ч гарч байв.

Олон жилийн хичээл зүтгэлээр Лю Баочан өөрийн байртай болсон төдийгүй компани байгуулжээ. Компани нь 1000 квадрат талбай бүхий 50 тонн гаруй хаягдмал эд хадгалах хүчин чадалтай. “Чан Ван” компани хаягдмал өнгөт төмөрлөгөө Жэ Жян мужид борлуулж хаягдмал хуванцар ба цаасыг Хэ Бэй зэрэг газар борлуулдаг Улаан-хотын анхны компани болсон байна.

“Чан Ван” компани одоогоор 500 мянган юаний хөрөнгө оруулаад байгаа юм. Нэг салбар компани, нэг худалдааны өртөө ба олон цэгтэй том компани болж тэлжээ.

Лю Баочан өөрөө хөлжөөд зогсохгүй өрөөлд туслах болов. Сы Чуань мужийн газар хөдлөлтөд 10 мянган юаниар тусалсан. Ялалт суурингийн Жан Фүшэнд хоёр тонн цемент авч өгсөн, Харбар настанд 1000 төгрөг тусалсан гээд түүний буяны үйлс үргэлжилсээр...

 

 

 

 

 

 

 

Зохиогч: Хишигбуян
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл