Өвөр Монгол бүртгэлтэй ядуу буурай өрхийг боловсролоор дэмжих ажлыг бүх талаар дэмжин ажиллаж, сургуулийн өмнөх насны боловсролоос ахлах дунд, ажил мэргэжлийн, их дээд сургуулийн боловсролын тэтгэлгийн системийг байгуулах гэж буйг Өвөр Монголын ядуурлаас ангижруулах албанаас нийтэлсэн байна.
Өвөр Монгол ядуу буурай айл өрхийн сургалтын бүх төрлийн төрийн бодлогын системийг байгуулж, ядуу буурай бүс нутгийн сурагчид сургууль завсардахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна.
Ажил мэргэжлийн сургуульд суралцаж байгаа ядуу буурай бүс нутгийн сурагчдад зориулан элсэлтийг түрүүлж хийх, сурах мэргэжлээ эхлээд сонгох, дэмжиж туслах төрийн бодлогыг түрүүлж хэрэгжүүлж, ажил танилцуулахдаа мөн эхлээд танилцуулах зэрэг талд ажиллаж байгаа юм.
Өвөр Монгол өнгөрсөн жил боловсролоор ядуурлыг буруулах тусгай төрийн бодлогын хэрэгжилтийг хөгжүүлж, их дээд сургуулийн шинэ оюутнуудад туслах төрийн бодлогыг хот хөдөөгийн бага орлоготой өрхөөс гадна бүртгэлтэй бүх ядуу буурай өрхөд хэрэгжүүлж, жил бүр сурагч бүрд 10 мянган юанийн тусламж үзүүлж байна.
Үүнээс гадна Өвөр Монгол аж ахуйн нэгж, нийгмийн сурган хүмүүжлээр ядуурлыг буруулах хөрөнгө мөнгийг нэн ядуу буурай хошуу шяний боловсролын төсөлд оруулж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүс нутгийн дунд, бага сургуулийн хөрөнгө мөнгийг мөн нэн ядуу буурай хошуу шяньд илүүтэй ашиглана хэмээн тогтоожээ.
