Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонго аялал”-ынхаа тав дахь удаагийн аяллаа “70 жилийн гэрч, нутгийн маань сайхан” хэмээх гол сэдвийн хүрээнд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр хийлээ. Солонго аялалд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотын их дээд сургуулиудад суралцаж буй Монгол Улсын оюутан залуусыг оролцуулан Өвөр Монголын малчдын аж амьдралтай танилцуулж, малчдын хамт ажиллан, хамт хооллож, яриа өрнүүлж, өөрийн биеэр үзэж харсан, ойлгож мэдсэнээ Солонго мэдээллийн төвийн мэдээллийн хэрэгслүүдээр цацдаг билээ. Энэ удаагийн аялал маань тариачдын ажил амьдралтай танилцаж байгаагаараа онцлог болсон юм. Бидний багийн аялал 7 хүний бүрэлдэхүүнтэй Хөххотын Ү Чуань шяний Хоолой уул суурингийн 2-р багийн тариачин Хө Жигөгийн төмсний талбай, Хөххотын Мэн Хэ Юань мөөгний аж ахуйн ХК, Жи Хэн Тай жуулчны бааз, Бай Янь Шань ферм /уулын бүсэд тахиа тэжээж үржүүлэх газар/-үүдээр хүрч, тэдний үйлдвэрлэлтэй газар дээр нь танилцлаа. Бидний энэ удаагийн аялал 10-р сарын 11, 12-ны өдрүүдэд үргэлжилж, Ү Чуань шаний халуун сэтгэлт иргэдийн тусламжтайгаар амжилт дүүрэн болж өндөрлөлөө.
Ү Чуань шянь нь “Төмсний нутаг” хэмээх сайхан нэрийдлээр Хятад орон цаашлаад дэлхийн хэмжээнд танигдсан Өвөр Монголын Далан хар уулын ар бэлд орших сайхан нэгэн нутаг юм. Энэ нутгаг үзэсгэлэнт байгаль, гайхамшигт газар зүйн тогтоц, ажилч хөдөлмөрч иргэд, хөрс шорооны өвөрмөц онцлогоороо олон төрлийн амтат хүнсний бүтээгдэхүүнийг бий болгосон байна. Ү Чуань шянь нь эртний хүн төрөлхтний амьдралын багаж хэрэгсэл, соёл иргэншил руу чиглэсэн ул мөрийн тэмдэглэлтэй бөгөөд хүн төрөлхтний анхдагч овог аймгууд байсан түүхтэй. Үүнчлэн нийгмийн хөгжлийг дагаад тус нутаг нь Хятадын үндэстний соёл иргэншлийн хувьсгалын умард нутгийн эх сурвалжийн нэг болсон аж. Энэхүү онцгой талаараа түүхийн судалгааны үнэ цэнийг олгосон байна.
Ү Чуань шянь нь нийт 176 мянган хүн амтайгаас 146 мянга нь хөдөө тосгоны харьяалалтай юм. Нийт 4885 м/кв газар нутагтай. Орон нутгийн байгалийн өвөрмөц дүр төрх, хүнсний бүтээгдэхүүний онцгой брэндээрээ хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлалыг нэгэн зэрэг хөгжүүлэх талыг чухалчилж, аж үйлдвэрээр ядуурлыг буруулах арга замыг нээсэн төдийгүй урт хугацаанд хэрэгжүүлэх арга бодлого болгосоор байна. Энэ онд тус шянь ядуурлыг бодитоор бууруулж чадсан хэмээн үнэлэн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газраас батлан дүгнэжээ.










Ү Чуань шянь нь гол төлөв төмс, мөөг, хятад эмийн ургамал, хонь зэргийг ядуурлыг бууруулах гол аж үйлдвэрлэл болгон хөгжүүлж байгаа аж.
Газар зүйн өвөрмөц онцлог, цаг агаар ба хөрс шорооны нөхцөл байдал нь Ү Чуаний төмсний өвөрмөц чанарыг бий болгосон нь яриангүй билээ. Энэ нутагт тарьсан төмсний хальс нь нимгэн, төмрийн агууламжаараа Хятад улсад тариалагдаж байгаа төмснөөс тэргүүн байранд жагсдаг байна. Мөн өндөр уураг, чихэр багатай, өөх тос багатай хүнсний бүтээгдэхүүн гэгдэж хүний биед шаардагдах кали, фосфор, магни, төмөр зэрэг элементээр баялаг байдаг төдийгүй дэлүүний үйл ажиллагаа, дархлааг дэмждэг зэрэг ач тустай.
Ү Чуань шянь нь төмс тарьж ургуулсан өнө олон жилийн түүхтэй бөгөөд олон жилийн турш өвөрмөц давуу талаараа гадаад дотоодын хүндэтгэлийг хүртсэн. 2006 онд Ү Чуаний төмс нь Хятадын төвийн хоолны ширээнд гарч, 2008 онд Ү Чуань шянь нь “Улсын зэрэглэлийн эко төмс тарих стандартчилсан үзүүлэлтийн бүс”-ээр тодорсон бол Бээжингийн олимпыг зохион байгуулах комисс Ү Чуаний төмсийг “Тамирчдын хүнсний бүтээгдэхүүн”-ээр сонгосон байна. Тэрчлэн 2010 онд Шанхайн Дэлхийн үзэсгэлэнгийн хүнсний бүтээгдэхүүнээр сонгогдож үзэсгэлэнд мөн дэлгэгдсэн байна.
АQSIQ 2016 оны 9-р тоот албан мэдэгдэлд “Ү Чуаний төмс”-ийг газар зүйн заагч бүтээгдэхүүнээр зарласан нь Өвөр Монголын төв Хөххотын хэмжээнд заагч бүтээгдэхүүний 2-рт жагссан байна. Энэхүү нэрийдэл нь Ү Чуаний төмсийн нэрийг өндөрт өргөж, зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, “Төмсний том шянь”-ийг бүтээн байгуулахад ахиц гаргасан болно. Үүнчлэн Ү Чуань шяний хүнсний бүтээгдэхүүний соёлыг баялаг болгож, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.
Ү Чуань шяний тариачдын орлогын гол эх үүсвэр нь энэ нутгийн төмс ажээ. Сүүлийн жилүүдэд төмсний ургацын талбай 44 мянган га талбайд хүрч, жилийн ерөнхий гарц 800 мянган тоннд хүрч байна. Үүнээс борлуулах, боловсруулахад хэрэглэгдэж байгаа шинэ төмс 600 мянган тоннд хүрдэг. Ийнхүү тарих, борлуулах, хадгалах,боловсруулах, шинжлэх зэргийг хослуулсан аж ахуйн хэв загвар бүрэлдсэнээр Ү Чуань шянь нь өндөр чанартай үрийн төмсний суурин хийгээд худалдааны төмсний үйлдвэрийн суурингаар батлагдаж, шинэ төмс боловсруулах суурин газар болжээ.





Ү Чуань шяний тариалангийн нийт талбай нь 126 мянган га талбайд хүрч, ерөнхий гарц 267 мянган тоннд хүрдэг байна. Үүнээс эко бүтээгдэхүүний ургацын талбай 3.4 мянган га талбай байдаг бол ерөнхий гарц нь 26 мянган тоннд хүрнэ. Төмсний тариалангийн стандарт сууринг тасралтгүй өргөжүүлж, шинээр байгуулсан тариалангийн суурин газар 15 болж, эко төмсний хэмжээ 75 хувьд хүрсэн ба төмсний ерөнхий гарц 600 мянган тоннд хүрчээ. Төмсний цэвэршүүлэлт, өндөр ашигтай тарьж ургуулах талыг чухалд үзэж, эдүгээ “Долоог нэгдүүлэх” тарьж ургуулах хэв загвар буюу үрийн хувьд нэгдсэн үрийг сонгох, газар тариалангийн нэгдсэн арга бодлого, тарьж ургуулах, хөрсний нэгдсэн шинжилгээ, бичил шүршигч дусагааны нэгдсэн усжуулалт, нэгдсэн арчилгаа, хортон шавжаас сэргийлэх нэгдсэн арга хэлбэр зэргийг хэрэгжүүлж, 40 мянган га талбай газарт төмс тарьж, жилийн ерөнхий ургац 0.6 сая килограммд хүрч байна. Тус шяний 2/3 хувь нь тариачин айл ба хоршооны борлуулалтаар голлодог. 147 мянган тариачдын 90 хувь нь төмс тарьж байгаа нь тариачдын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, том хэмжээгээр тарьж ургуулахыг дэмжих төдийгүй эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бодит нөлөө үзүүлэх болно. Ү Чуань шяний төмс нь Бээжин, Шанхай, Шаньдүн, Гуан Жөү, Жэ Жян, Төвдийн хэрэглэгчдийн гарт хүрдэг байна.
Үүнээс гадна Ү Чуань шянь нь мөөг тарьж уруулах томоохон хүлэмжийн суурин байгуулсан ба мөөгний хүлэмжийн жилийн гарц 1.1 мянган тоннд хүрч,7.28 сая юанийн орлого олдог байна. Овьёос тарих талбай 16.5 мянган га талбай, хятад эмийн ургамал тарих талбай 1.5 мянган га талбайд хүрдэг байна.
Ү Чуань шяний өмнөд хэсэгт экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр голлож, “Соёл+аялал жуулчлал+ядуурлыг бууруулах” нэгдсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлж, экологийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалаар ядуу буурай иргэдийг ядуурлаас ангижруулах ажлыг удирдан дагуулж байна. Энэхүү бодлогын ачаар олон олон ядуу буурай өрх ашиг хүртэж, тариачдыг ажлын байраар хангасан байна.
Эртний цайны замын нэгэн өртөө байсан Жи Хэн Тай тосгоны нэр, газар зүйн давуу тал хийгээд тухайн орон нутгийн байгалийн нөөц баялаг, экологийн нөөц баялгийг түшиглэн тус тосгоны иргэн Жан Рүган зуслангийн газар гаргаж, Ү Чуань шяний өвөрмөц өнгө төрхийг аялал жуулчлал болгон хөгжүүлж, хөдөө тосгоны иргэдэд ажлын байр хангаж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэн дэмжин ажиллаж байгаа юм. Үүний хамт хөдөлмөрлөх чадвартай ядуу буурай иргэд гэр бүлийн тарьж ургуулах аж ахуйг хөгжүүлэх талыг дэмжих буюу аж үйлдвэрийн баазад ажиллах зэрэг арга хэлбэрээр дотоодын үйлдвэрлэлийн хүчийг дэмжиж, бүс нутаг, олон салбарыг хамарсан ядуурлыг бууруулах хэв маягийг бүрдүүлсэн байна.
Ү Чуань шянь тариачдын амьжиргааны түвшинг сайжруулан, орлогыг нэмэгдүүлэхийн тулд хөгжлийн шинэ замыг хайж, орон нутгийн давуу талыг түшиглэн ажиллаж байна. Олон төрлийн онцгой бүтээгдэхүүн нь улс даяар алдаршиж, “Фермийн зуслан”-д аялал жуулчлалыг хөгжүүлж, онцгой бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд боловсруулан борлуулж байна. Энэ нь жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцэхийн дээр тухайн нутгийн тариачдын орлогыг нэмэгдүүлж байгаа юм. Тус шянь хөдөө тосгоны эдийн засгийн мэргэжлийн хамтын ажиллагааны байгууллагыг хөгжүүлж, тариачдын тарьж ургуулах, боловсруулах, борлуулах талыг нэгдүүлж, үйлдвэрлэх, хангах, борлуулах нэгэн цогц шинэ загварын хөгжлийн хэв маяг бий болсон байна. Ингээд хөдөө аж ахуй, мал аж ахуй, аж үйлдвэржилтийг идэвхтэй хөгжүүлж, онцгой хөдөө аж ахуйн цар хүрээ тогтвортой ахицтай байгаа нь Ү Чуань шяний хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, газар нутгийн соёл, аялал жуулчлалын нөөц баялгийг дэлгэн харуулж байна.





Энэ нутгаар аялж явахад очсон газар бүр нь манай багийн гишүүдийн анхаарлыг татаж байсан билээ. Ялангуяа Монгол Улсын иргэдийн сэтгэлд хүрч тэдний анхаарлын төвд байлаа. Төмс тарих, хадгалах, борлуулах арга хийгээд борлуулах төмсний стандарт, мөөгний төрөл зүйл, хүлэмжийн нөхцөл, мөөгний үр, тахианы тэжээл, тахианы төрөл зүйл, тахианы өндөгний өнгө, зуслангийн газрын онцлог, үр ашиг, онцгой бүтээгдэхүүний борлуулалт зэрэг талд нарийн асууж, ойлголт авсан нь Хятадад сурч эзэмшсэн мэдлэг мэргэжлээ Монгол Улсдаа хэрэгжүүлэх урам зоригийг өгсөн гэдэгт итгэл дүүрэн байна.
Энэ удаагийн аялал маань төлөвлөгөөний дагуу эмх журамтай зохион байгуулагдаж, хоёр өдрийн хугацаанд дөрвөн газраар явж, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, тариачин зэрэг сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүлж, тариачдын хамт төмс хурааж, эв найртай орчин нөхцөлд бидний сурвалжилга үр дүнтэй сайхан болж өндөрлөсөн билээ.
“Төмсний нутаг” хэмээх сайхан нэрийдэлтэй энэхүү нутаг нь газар зүйн өвөрмөц онцлог, брэнд бүтээгдэхүүн, шинэ зууны шинэ бодлого төслийн хүрээнд орон нутгийн ажилч хөдөлмөрч иргэд сэтгэл нэгдэн амьжиргааны түвшнээ өдрөөс өдөрт дээшлүүлж, ирээдүйн зүг саруул дардан хөгжлийн замаар итгэл дүүрэн баяр баясгалантай хичээн ажиллаж явна.
Энэ удаад аяллын дөрвөн тэмдэглэл, дөрвөн видео бичлэгийг хүргэхээр манай багийн хамт олон ажиллаж байна.
