solongonews
“2018 Ардын хөл бөмбөгийн шилдэг гишүүн нийгэмлэгийн шагнал“-ын эзэн тодорлоо
2018-12-13 21:16
Ардын хөл бөмбөгний шинэ оноо угтах шагнал гардуулах ёслол Хятадын Хунань мужийн Чанша хотод саяхан зохион байгуулагдаж, Өвөр Монголын хөл бөмбөгийн нийгэмлэг “2018 Ардын хөл бөмбөгийн шилдэг гишүүн нийгэмлэгийн шагнал“-ыг хүртжээ.

Уг арга хэмжээ нь уралдаан тэмцээн, хувь хүн, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлага, шилдэг гишүүн нийгэмлэг хэмээх таван төрлөөр зохиогдож, Өвөр Монголын хөл бөмбөгийн нийгэмлэг нь “2018 Ардын хөл бөмбөгийн шилдэг гишүүн нийгэмлэгийн шагнал“, Хөлөнбуйрын “Шинэхэн” хөл бөмбөгийн клуб нь “2018 Ардын хөл бөмбөгийн Ардын хөл бөмбөгийн клубийн шагнал”, Ордос хотын хөл бөмбөгийн нийгэмлэгийн дэд дарга Зан Шюлин “2018 Ардын хөл бөмбөгийн Хувь хүний зүтгэл гаргасан шагнал”-аар тус тус шагнагдсан байна.

2018 онд Хятадын хөл бөмбөгийн нийгэмлэг нь Ардын сүлжээтэй хамтран ажиллаж, нийгмийн нөөц баялгийг нэгтгэн, хөл бөмбөгний уралдаан тэмцээний дүрмийг сайжруулан, хөл бөмбөгийн хөгжилд ач холбогдол гаргаснаар “Ардын хөл бөмбөг” хэмээх шинэ брэндийг бий болгосон байна. 

Зохиогч: Бэлтгэсэн: Зун
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл