solongonews
Өвөр Монголын монгол адууны тоо толгой нэмэгдэж байна
2017-07-24 16:19
“Морины нуруун дээрх үндэстэн” хэмээн нэрлэгдсэн монголчууд мянга мянган жилийн туршид монгол морьтойгоо энэгшин дассан байдаг.

Гэсэн хэдий ч ХХ зуунаас хойш малчдын амьдралын арга хэлбэр өөрчлөгдөн, мал аж ахуйн бүс нутгийн автоматжуулалтын түвшний дэвшил болон бэлчээрийн экологийн доройтол зэргээс шалтгаалан малчдад дутагдаж болшгүй байсан монгол адууны тоо толгой буурч, бүр яаралтай хамгаалах нөхцөл байдалд ороод байсан. Үүний жишээ нь 1975 оны үед Өвөр Монголд 2.39 сая адуу байсан бол 2007 он болоход 700 мянга хүрэхгүй болж цөөрсөн байдаг.

2011 онд Өвөр Монгол монгол адууны хамгаалалтын гурван төв бүтээн байгуулж, Засгийн газраас жил бүр 18 сая юанийн хөрөнгө оруулж, 2000 адууг тэжээн үржүүлсэн байна. Үүнээс гадна монгол адууны хөгжлийг малчдын ашиг орлоготой шууд холбож, адуун соёлоо хойч үедээ өвлөн уламжлан хөгжүүлэхийн зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. Ингэсний дүнд жилээс жилд нэмэгдэж байгаа адууны тоо толгойг суурилан монгол адуугаар гол сэдэв болгосон соёл спортын үйл ажиллагаа байнга өрнүүлдэг болсон байна.

Бүх талын хүчин зүтгэлээр өнөөдрийг болтол монгол адууны тоо толгой 2007 онд 697 мянга байсан бол 2016 оны байдлаар 877 мянга болж өссөн байна.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл